“МН370” онгоцыг хайх ажиллагааг түр зогсоов
Энэтхэгийн далайн орчимд хүчтэй бороо орж, шуурга шуурч хайгуулын явцад саад болж байгаа учир хайх, аврах ажиллагааг гурван өдрөөр хойшлуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллэв.
Малайзийн Засгийн газраас энэ тухайгаа тайлбарлахдаа, “Цаг агаар маш муу байна. Аврах багийнхан сураггүй болсон онгоцыг хайхын тулд бүхий л хүчээрээ ажиллаж байгаа ч байгалийн хүчтэй нүүр тулах хэтэрхий аюултай. Далайн хүчтэй давалгаа татарч, цаг агаар таатай болвол маргааш эрлээ үргэлжлүүлэх болно” гэжээ.
Өчигдөр Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак “МН370” онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн хэмээн мэдэгдсэн юм. Онгоц долоон цаг нисээд Энэтхэгийн далайд сүйрсэн гэсэн Их Британийн хайгуулчдын мэдээлэлд үндэслэн дээрх мэдээллийг хийжээ. Онгоц далайд сүйрээд 17 хонож байгаа учир, зорчигчийн гэр бүлийхэнийг сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулсан юм.
Онгоцонд суусан 239 зорчигчийн 154 нь Хятад, Тайванийн иргэд байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ