Тайваний оюутнууд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

img

Өнгөрсөн даваа гарагт Тайваний их сургуулийн 200 гаруй оюутнууд Хятадтай байгуулах худалдааны гэрээг эсэргүүцэж парламентийн гол танхимыг  эзэлсэн юм.

Өчигдөр цагдаа болон тусгай хүчнийхэн танхимд цугларсан оюутнуудыг тараахыг оролдсон ч  эсэргүүцэлтэй нүүр тулсан аж.

Оюутнууд Тайпэй хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, “Хятад улстай худалдааны шинэчилсэн гэрээ байгуулсан тохиолдолд өлсөглөн зарлахаа сануулж, танхимд байгаа оюутнуудад халдсан тохиолдолд замдаа тааралдсан хятад иргэдийг гэмтээхээ” мэдэгджээ.

Өнөөдөр тус улсын дэд Ерөнхийлөгч Аннет Лу мэдэгдэл хийв. Тэрбээр, “Яг одоо парламентийн танхимыг бүслээд буй оюутнуудыг нэн даруй тарахыг хүсч байна. Мөн танхимын сандал ширээ болон улсын өмчид халдсан бүх оюутан, залуусаас мөнгө хурааж, хохирлоо барагдуулахыг мэдэгдье. Амар тайван Тайвань оронд минь эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүсийг хатуу шийтгэх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Цагдаагийнхан нийслэл хотод эмх замбараагүй байдал үүсгээд буй 200 гаруй оюутнуудыг баривчилж, Тайваний их сургууль, Үндэсний их сургуулийн удирдлагуудад шаардах хуудас илгээж, парламентийн ордонд байрлаад буй оюутнуудаа нэн даруй татахыг сануулсан гэв.

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
kk.ouytnii zovloliin darga n snoniin baar tsengeenii gazariig vvr hvrtel ajiluuli geed.taivanii ouytnuud esreg uman deer bair suuria ilerhiilj bn sndee.al* hujaad uusahgvi gej iim boslogo gargaj baigaa um gesen...bitgii haritsuul
2014-03-25
оюутан:
манай оюутанууд ингэж чадах болов уу
2014-03-25