Улс төрөөс эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ?
“Монголын эдийн засгийн форум-2014” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцож, асуултад хариулсан юм. Үдээс өмнөх хуралдааныг эдийн засагч Жаргалсайхан хөтлөн явууллаа. Ингээд УИХ дахь бүлгийн дарга нарын байр суурийг хүргэе.
6
Д.Эрдэнэбат: АН эдийн засгийг тэлэх бодлого барина
6
-Таван толгой, төмөр замын талаар асууя. Яагаад төмөр зам тавигдахгүй долоон жил болсон бэ. Төмөр зам дээр бид яах ёстой вэ?
6
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Монгол Улсын хөгжлийн төлөө улс төрийн намуудын зарчмын том ялгаа зүйл анзаарагдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ зорилтод хүрэх, арга барил, бодлогын хувьд зарчмын ялгаа ажиглагддаг уу гэвэл ажиглагддаг. Өнөөдөр ч гэсэн УИХ дээр төрөөс тавигдсан бодлогын хэмжээнд хэрэгжих үйл ажиллагаа дээр хоёр намын ялгаа байгаа. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 24 жилийн хугацаанд, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Монгол Улс үндэсний хөгжлийн цогц бодлоготой явж ирээгүй. Монголын үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг бол Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль байх ёстой. Манай эдийн засаг өнөөдөр уул уурхай дээр тулгуурлаж байгаа ч энэ нь биднийг байнга авч явах салбар биш. Нэгэнт эхлүүлсэн “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслийг хэрэгжүүлж дуусгах нь энэ улсын зорилго мөн үү гэвэл мөн. Эдгээр төслийг хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу явсан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Энэ алдааг засах үүргийг УИХ дахь олонхийн бүлгээс Засгийн газарт өгсөн. Тавантолгойн менежментийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал байна. Тавантолгой төрийн удирдлага дор үнэхээр үр ашиг муутай ажиллаж байгааг бид хаана хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол хэдэн жилийн өмнө хийгдсэн гэрээний үр дүн. Төмөр замын асуудал өнөөдөр зургаа дахь жилдээ яригдаж байна. Төмөр замыг геополитикийн хувьд авч үзэх үү эсвэл эдийн засгийн хувьд авч үзэх үү гэдэг улс төрийн том гацаа үүссэн. Энэ бол хэн нэгний дур зоргоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг монголын улстөрчид хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Монгол Улс энэ хоёр улстай мөнхийн хөрш байх тул геополитикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тэнцвэртэй байх зарчмын хадгалж үлдэх нь чухал.
5
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Өнгөрсөн 24 жилийн улс төрийн түүхийг авч үлдэх юм бол найман жилд нь МАН дангаараа засаг барьсан. Найман жилд нь хамтарсан үлдсэн зургаан жилд нь АН засгийн эрх барьсан байдаг. Ингээд үзэхээр алдаа оноо амжилт гээд бүхий л зүйл энэ хоёр намтай салшгүй холбоотой. Бие биенээ буруутгах шаардлага байхгүй. МАН бол зүүн төвийн социалдемократ үзэл баримтлалтай нам. Монгол хүмүүс монгол хүний сэтгэхүй МАН үзэл баримтлал. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үзэл баримтлалтай. Бид өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”, “Тавантолгой”, “ТЭЦ-V” гээд томоохон төслийг бид эхлүүлсэн. Том төслийг бид эхлүүлсэн ч өнөөдөр харамсалтай нь зогсонги байдалд өрсөн. МАН эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ хүртээмжтэй болгоё гэсэн бодлого барьж эхэлсэн.Үүнээс бий болсон хуримтлалаараа ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулах бодлого барьсан.
6
-Монгол Улсын хөгжил, уул уурхайгаас олсон мөнгөө хаана зарцуулах юм бэ?
6
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Танай манай нам гэж яримааргүй байна. АН эдийн засгийг тэлэх бодлого барина гэдгээ удаа дараа хэлсэн. Зарим хүмүүс төсвөөрөө амьдаръя гэсэн. Зээл гэдэг ойлголт буруу гэж зарим нь хэлсэн. Монгол Улсад ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байна. Гэтэл гуравхан сая хүн амтай, цэлгэр уудам Монгол орон өөрийгөө хөгжүүлэхийн тулд, улс орноо өөд нь татахын тулд зээл авах эрхээ хасуулж болохгүй. Энэ бол бидний үзэл баримтлал. Монгол орон хөгжих ёстой юм бол импортыг орлох бүтээгдэхүүн, нэн тэргүүнд шатахуун, цемент, ган, зэс боловсруулах үйлдвэрээ хамгийн түрүүнд байгуулах ёстой гэж үзсэн. Монгол Улс баялгийн сангаа байгуулаад хуримтлал бий болгох ёстой гэж үзсэн. Энэ хуримтлалаараа ард иргэдийнхээ ирээдүйн амьдралыг баталгаажуулах үүрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас төсөвт дулдуйдсан эдийн засгаас арай өөр арга замаар явъя гэсэн бодлогыг барьж байна.
6
Үйлдвэрлэгч нь хэн байх вэ, төр үү, хувийн хэвшил үү?
5
-Хувийн секторын үйлдвэрлэлийг дэмжинэ. “Чингис” бонд, “Самурай” бондыг хуучин шиг зүгээр тараана гэж ойлгож болохгүй. Эдгээр бондын хөрөнгийн ихэнхийг нь бид арилжааны банкуудаар дамжуулан, хувийн хэвшлийг дэмжих зээл болгон зарцуулж байна. Харамсалтай нь үүнийг ярьж байгаа хүн тун цөөн байна. Энэ барилгын салбар дахь бүтээн байгуулалтууд, төмөр арматур, цемент үйлдвэрлэх ажил бүгд эргэн төлөгдөх зээлээр хэрэгжиж байгааг ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн хүнд өгөөд байхгүй болж байгаа зүйл нэг ч байхгүй.
6
-Төр заавал бидний татварыг, бидний ирээдүйг барьцаалж, зээл авснаас хувийн сектор нь өөрөө хариуцлагаа хүлээгээд, өөрөө зээлээ олоод явбал ашигтай юм биш үү?
6
-Тэгж болно. Харамсалтай нь өнөөдөр 40 хувь дээр зээлийн хязгаар тавигдсан байгаа. Хэрэв хувийн хэвшил олон улсаас зээл авна гэвэл Засгийн газрын баталгаа хэрэгтэй болдог. Засгийн газрын баталгаа гаргалаа гэхэд Монгол Улсын өнөөдрийн эрхзүйн тогтолцоогоор өрийн хэмжээ хязгаартай тул ийм зогсонги байдалд орчихоод байгаа юм.
6
-Хувийн компани зээл авахад Засгийн газар баталгаа гаргах нь ямар учиртай юм бэ?
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Бид УИХ дээр аль болох төрийн оролцоог багасгая, хувийн хэвшлээ дэмжье гэж ярьдаг. Бодит байдал дээр бүх юманд төр оролцдог. Төр цахилгаан станц барьж байна, төр төмөр зам тавьж байна. “Энержи ресоурс” компани Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын хөрөнгө босгоод төмөр зам барих гэж байхад нь наадхыг чинь төр барина гээд зогсоочихсон. Төр даатгалын компани, арилжааны банк байгуулж байна. Ийм байдлаар эрх баригчдын Их хурал дээр ярьсан зүйл нь амьдрал дээр өөрчлөгдөөд байгаа.
6
С.Бямбацогт: Бодлогын алдаагаа нөхөхийн тулд гаднаас зээл авч болохгүй
6
-Хамтарсан Засгийн үед Хөгжлийн банк байгуулагдсан. Хөгжлийн банкаар дамжуулаад төсвөөс гадна хоёр дахь төсвийг бий болгосон. Өнөөдөр олон улсын байгууллагууд “Монгол Улс хоёр төсөвтэй байна. Албан ёсны төсвөөрөө тооцоход өр чинь хоёр хувиас даваад, 10 хувьд хүрчихсэн байна. Хөгжлийн банкны зардлыг оруулах юм бол төсөв чинь ийм өндөр байна” гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр төсвөөс гадуур Хөгжлийн банк байхыг юу гэж үзэж байна вэ?
6
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
Хөгжлийн банкны мөнгө төсвөөр гадуур явж байгаа. Өрийн удирдлагын тухай хууль одоо УИХ-д өргөн баригдана. Энэ хуулиар Хөгжлийн банк болон улсын төсөв хоорондоо хэрхэн уялдах вэ гэдэг харилцааг зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ энэ хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд нэг тийш шийднэ.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт:
-Монгол Улс бол нэгдсэн төсөвтэй. Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа бүх төсвийг нэгдсэн төсөвт тусгах ёстой. Харамсалтай нь өнөөдөр хууль зөрчигдөөд явж байгаа. Түүнээс гадна Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадна хоёр дахь төсөв бий болгоод УИХ-ын зөвшөөрөлгүйгээр Хөгжлийн банкны тухай хуульд “Жил бүрийн нэгдүгээр улиралд багтаж тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ УИХ-аар батлуулна” гэсэн заалт байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжихгүй байгаа.
6
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдаж байгаа. Энд бид улс төржих гэж орж ирээгүй. Хөгжлийн бодлогоо ярих гэж орж ирсэн.
6
-Эдийн засгийг хөгжүүлэх нэрээр маш их мөнгө хийж байна. Эдийн засэгт бэлэн мөнгө байнга байгаад байх уу? Энэ мөнгө тасрахгүй байх уу?
6
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-2013 онд Монгол банк гурван их наяд төгрөг хийсэн. Энэ нь Монгол Улсыг эдийн засгийн гүн хямралаас аварсан. Үүнийг Монгол банкны дүгнэлт дээр тодорхой заасан байдаг. Яагаад гэвэл түүхий эдийн экспортын огцом уналт, нүүрсний дэлхийн зах зээлийн уналт зэрэг нөлөөлсөн. Тонн нь 110 ам.доллараар борлогдон байсан нүүрс 50 ам.доллар хүртлээ унасан. Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссон. Монгол улсад эдийн засгийн огцом хямрал үүссэн нь дээрх үйл ажиллагааг хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь Монголын дотоод зах зээлийг дэмжихэд асар их үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ энэ мөнгийг хийгээгүй байсан бол Монгол Улсын эдийн засгийн хүндрэл уналт руу давхиж ороод, валютын ханш 2000-д хүрэх байсан.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ эрэлт нийлүүлэлт дээр тогтдог адил орлого, зарлагаа бодлогоор зохицуулж байх байсан. Харамсалтай нь нэг талдаа бодлогын алдаа гаргачихаад, нөгөө талдаа нөхөх гэж олсон орлогоосоо гаргасан. Бид гаднын хөрөнгө оруулалтыг зогсоосон, экспортын боломжоо алдсан. Хувийн хэвшлээ дэмжиж чадаагүй. Энэ бодлогын алдаагаа нөхөхийн тулд гаднаас зээл авсан. Хүчээр зохицуулах гэвэл цаашаа явахгүй.
6
- Төрийн албаны залгамж халааг цаашид хэрхэн авч явах вэ. Нэг улс төрийн нам гарч ирэхээрээ өмнөхөө утга учиргүй үгүйсгэдэг. Бүтцийн өөрчлөлт хийж байгаад тэр чигээр нь алга болгох юм. Үүнд хариулт өгөөч?
6
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах зайлшгүй шаардлага байна гэж хэлсэн. Нэн тэргүүний зорилго нь улстөрчид болоод улс төрийн намуудын хөгжлийн төлөө нэг чиг баримжаатай байх зүйл. Бидэнд шинэчлэх зүйл их байна. Төр эрхзүйн тогтолцооны хувьд ч тэр. Төрийн албыг улс төрийн нөхцөл байдлаас болж шинэчилж, өөрчилдөг “удамшсан” өвчин сонгууль болгоноор явдаг. Үүнийг хэрхэн эмчилж тогтвортой болгохыг цогц бодлогод зайлшгүй тусгах шаардлага байна. Гадаад бодлогодоо олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ нэг улс төрийн нам гарч ирж үгүйсгэдэг байдлыг зогсоох хэрэгтэй байна. Энэ талын шинэчлэл рүү зайлшгүй явах хэрэгтэй.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Өнгөрсөн 20 гаруй жил хангалттай улстөржлөө. Нэг нам гарч ирэхээрээ өнгөрснөө царцааж, бүх зүйлийг шинээр эхэлдсэн. Тодорхой зорилгын төлөө нэгдсэн зорилгын төлөө явсан бол илүү хөгжих байсан байх. Үүний хор хохирлыг улстөрчид ч, иргэд ч амслаа. Үүнд цэг тавих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч 2050 он гэж яриад байгаа нь хол сонсогдож байна. Тийм учраас улстөрчид, ард иргэд, эрдэмтэд судлаачидтайгаа хамтраад зорилгоо дэвшүүлчихье. Тэр зорилгоо хуульчлаад баталчихъя. Ингэвэл төрийн бодлогын тогтворгүй, хэрэгжихгүй байгаа асуудал шийдэгдэнэ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ