Эдийн засгийн газрын зургийг шинэчлэхээр эрэлхийлж байна

img

Монголын Эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд үдээс өмнө уул уурхайн эрх зүйн орчин ба баялаг бүтээгчид, компанийн засаглал, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүд болон агаарын тээврийн асуудлаар салбар хуралдаанууд болсон юм.

6

Энэ жилийн чуулган эх орондоо хийж бүтээх асуудлыг түлхүү хөндөж буй тул хувийн хэвшлийнхэн төрд үгээ хүргэх сонирхол их байгаа нь харагдлаа. Тодруулбал, өнөөдрийн чуулганаар бизнесийнхэн төрийн залгамж халаа гэдэг зүйлийг хадгалахгүй бол төр солигдоход тэнд ажиллаж байсан бүх хүмүүс өөрчлөгдөж, өмнө нь хийгдэж байсан ажлууд үгүй болж байгаа нь эргээд улс орны хөгжилд саад учруулж буйг шүүмжилсэн юм. Уг асуудлыг УИХ дахь эрх баригч болон сөрөг хүчний зүгээс зайлшгүй засч залруулах хэрэгтэй хэмээн хүлээн зөвшөөрч байв.  Түүнчлэн энэ үеэр бизнесийнхэн төрийн оролцоог багасгаж бизнесийн эрх чөлөөг бий болгох, хувийн хэвшлийнхэнд төр засаг итгэл үзүүлэхийг хүсч байлаа. Учир нь өнөөдрийн хямралыг төр ганцаараа бус хувийн хэвшилдээ тулгуурлан даван туулахыг тэд сануулсан. Мөн ярих ихдээд, хийх нь багадаж байгааг хувийн хэвшлийхэн анхааруулж, өмнө нь ярьсан асуудлуудыг эхнээс нь боломжтой гэснээ түргэн шийдээд явахгүй бол жилийн жилд нэг асуудлаа давтаж ярьсаар улиг болох вий гэсэн болгоомжлол байгаа нь тус чуулганы үеэр хувийн хэвшлийнхний ярианаас харагдаж байлаа.  Тухайлбал, “Уул уурхайн эрхзүйн орчин ба баялаг бүтээгчид” салбар хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөх Б.Бямбасайхан “Бид уул уурхайн хууль эрхзүйн орчны өөрчлөлт шинэчлэлтээ яаралтай хийж дуусгахгүй бол хөрөнгө оруулагчид Монголын хууль эрхзүйн орчны байдал хэрхэн өөрчлөгдөхийг харзнаад хүлээлт үүсээд байна. Энэ нь биднийг 2014 оны төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй байдалд хүргэх вий” хэмээн болгоомжлуулж байв. Харин Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба Төмөр замын бодлогын баримт бичигт өргөн царигтай төмөр зам барина гэсэн үгийг хасах хэрэгтэйг хэлж байсан юм. Тэрбээр, “Дан ганц өргөн царигтай гэж тусгасан нь геополитикийн хувьд хохиролтой зөвхөн нэг талд үйлчилсэн байгааг харуулж байна. Бид хоёр хөрштэйгөө уялдаад өргөн, нарийн 2 царигийг хослуулах ёстой. Цаашдаа Хятад улсад дандаа уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох нь учир дутагдалтай тул хоёр хөрштэйгөө ярилцаад гуравдагч зах зээл рүү гаргах асуудлыг даруй шийдэх хэрэгтэй” гэлээ. Тус салбар хуралдааны үеэр Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа 106 тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдэхээр ярилцаж буйг чуулганы оролцогчдод дуулгалаа. Энэ асуудлаа яаралтай шийдэхийг тэрбээр мөн хэлсэн юм.

6

Монголын эдийн засгийн чуулганы салбар хуралдаануудын үеэр хөндөгдөж байсан нэг асуудал нь төрийн өмчит компанийн захирлуудыг улстөрийн томилгоогоор хийж байгаагаас эдгээр компаниудын засаглал сайжрахгүй байгааг шүүмжилж байсан. Иймээс цаашдаа жинхэнэ бизнесийн ухаантай хүмүүсээр удирдуулах шаардлагатай байгааг оролцогчид хэлж байв.

6

Төр, хувийн хэвшлийхэн Монгол Улсын эдийн засгийн газрын зургийг дэлгэн ярилцаж буй тус чуулганы салбар хуралдаан шүүх эрх мэдлийн шинэчлэл, ухаалаг хот, шийдэл нь инноваци, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг асуудлаар үргэлжилж байна.

7

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jargal:
yamar yadargaatai gargaj duu*ggui bodlogo ve? hurdtai ajillaad uls ornoo uud ni tatchihaad daraa ni idej uuh, hereldeh margahaa hiivel yasan yum. yamar ch ih huleelgedeg yum!!!
2014-03-26