П.Цагаанд ЮНЕСКО-д ажиллах урилга иржээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд захидал илгээж, хамтран ажиллах урилга ирүүлжээ.
6
Уг урилгад “П.Цагаан таныг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр 2014-2017 онд ажиллахыг урьж байна” гэсэн байна. ЮНЕСКО-гийн нэр хүндтэй энэхүү албанд Монгол Улсын төлөөлөл ажиллах нь тус байгууллагын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тус урилгад дурьджээ.
7
Сонирхуулахад, П.Цагаан нь мөн профессор Швабын үүсгэн байгуулсан Дэлхийн Эдийн засгийн Чуулга уулзалтын (World Economic Forum) Хариуцлагатай уул уурхайн зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай юм байна.
7
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ