С.Насанбат: Дархан-Уул аймгийн ажилгүй иргэдийн тоо буурна
УИХ-аас баталсан 2014 оны төсвийн хүрээнд Засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийн аймгуудад хуваарилж буй. Тэгвэл энэ онд Дархан-Уул аймгийн хүрээнд 9.1 тэрбум төгрөгийг хуваарилсан аж. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын хэлж буйгаар тус аймагт нийт 93 мянга гаруй хүн амтай бөгөөд өнөөдрийн байдлаар 1960 орчим ажилгүй иргэд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй байгаа гэнэ.
6
Тус аймаг нь 1930 аад оноос хойш геологижилтийн хүрээнд нарийвчилсан судалгаа хийгдэж, барилгын үйлдвэрлэл хөгжих боломж өндөр гэдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Иймд тус аймагт барилгын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор гадаад дотоодын үйлдвэрлэгч нар энэ оноос ажлаа эхлүүлэх аж. Тухайлбал, терм блокын үйлдвэрүүд, хавтангийн үйлдвэрүүд ашиглалтад орох гэнэ. Мөн монгол хонины ноосоор дулаалгын материал хийж, Японд экспортлох үйлдвэр ч ашиглалтад орох аж. Төмөрлөгийн үйлдвэрийн нойтон баяжуулалтын өргөтгөл ашиглалтад орсон бөгөөд түүхий эдээ шууд экспортлодог асуудлыг зосгоож, баяжуулалтын асуудал яригдах гэнэ. Дээрх төсөл хөтөлбөр, шинээр үйл ажиллагаагаа эхлүүлэх барилгын материалын үйлдвэрүүд ашиглалтад орсноор тус аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо буурна гэдгийг Засаг дарга С.Насанбат онцолж байна.
7
Харин тус аймагт энэ онд хийгдэх төсөл хөтөлбөр, орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн талаар Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан хэлэхдээ “Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу 86 төсөл арга хэмжээг шалгаруулан Худалдаан авах ажиллагааны газарт шилжүүлээд байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд тендерийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
6
Манай аймгийн хувьд автомашины эрчимжилт нэмэгдэж байгаа тул уулзвар төслийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, хамгийн их хөдөлгөөний эрчимтэй “Монгол алт”-ны уулзвар шинэчилнэ. Өмнө нь 7 метр байсныг 14 метр болгож, гэрэл дохио гэрэлтүүлэгтэй болгоно. Уулзвар төслийг орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргана. Нийт 570 сая төгрөгөөр хийгдэж байгаа. Мөн энэ жилээс эхлээд аймгийнхаа дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ замын зураг төсөл гаргасан. Түүнчлэн энэ онд нийтийн орон сууцны инженерийн шугамыг шинэчилэх ажлыг эхлүүлж, 17 байрны инженерийн шугам сүлжээг бүрэн солино.
7
2013 оноос жишиг хороолол төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд төсвийн мөнгийг орлон жижиг ажилд зориулалгүй нэг дорвитой ажилд зарцуулахыг зорьж байна. Тухайлбал, Дархан-Уул сумын 11, 12 дугаар баг буюу VI хорооллыг жишиг болгож, нэг тэрбум 500 төгрөгөөр тохижилтын ажил хийсэн” гэлээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ