ТОП 20 индекс 0.16 хувиар буурав
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 26 ХК-ийн 41519 ширхэг хувьцааг арилжжээ. Энэ өдөр нийт 86 хэлцэл хийгдсэн бөгөөд 37,249.34 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна.
ТОП 20 индекс 16446.70 нэгж болж, өмнөх өдрөөсөө 26.17 нэгжээр буюу 0.16 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнөөдөр “Тээвэр-Ачлал” ХК 15 хувь, “Хөвсгөл” ХК 14.99 хувь, “Сор” ХК 14.98 хувиар тус тус үнэт цаасны ханш нь даваа гарагийн арилжаатай харьцуулахад өссөн байна. Харин “УБ-БҮК” ХК 9.51 хувь, “Хасу Мандал” ХК 9.30, “Шивээ-Овоо” ХК 8.90 хувиар хувьцааны ханш нь буурсан дүнтэй гарлаа.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ