1781.10 төгрөгийн хаалтын ханшаар 8 сая ам.доллар худалджээ
Монголбанкны мягмар гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 38.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төв банк энэ дагуу 1781.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8 сая ам.доллар худалдаж гадаад валютын дотоодын захад ам.доллар нийлүүлжээ. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн хэдий ч Монголбанк оролцоогүй байна.
Мөн өнөөдөр банкууд төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 53 сая ам.доллар нийлүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ