“Буяннэмэхийн таван хором” яруу найргийн наадам болов

img

Монголын төр, нийгмийн болон утга соёлын нэрт зүтгэлтэн С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөө байгуулагдсаны хоёр жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн арга хэмжээнд СГЗ, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа, Буяннэмэх судлаач, СГЗ доктор профессор Д.Цэдэв, СГЗ зохиолч Х.Зандраабайдий, СГЗ зохиолч До.Цэнджав, Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЧЗХ-ны гишүүн зохиолч О.Бяруузана, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, Дундговь аймгаас төрсөн эрдэмтэн зохиолч, судлаачид оролцжээ.

.

Энэ үеэр С.Буяннэмэхийн анх санаачилсан “таван хором” яруу найргийн наадмыг зохион байгуулсан байна. Уг наадамд 20 гаруй оюутан залуу оролцсоноос залуу яруу найрагч Т.Саранчимэг тэргүүн, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл дэд, зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар гуравдугаарт байрыг тус тус эзэлжээ. Энэхүү яруу найргийн наадмыг цаашид улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагдах аж.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнгэрлэг лавлах 1900-1973 :
урилга: монголоос 1982-1992 оны хоорондох хугацаанд тэр үеийн бүгд найрамдах ардчилсан герман улсад дээд болон техником тмс-д үйлдвэрлэлийн дадлагаар суралцаж байсан нийт ноёд хатагтай та бүхнийг 2014 оны 8 сарын 1 ны өдөр 10:00 цагт болох "оюутан цагийн дурсамж" хүндэтгэлийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. зохион байгуулагч: тэнгэрлэг лавлах 1900-1973 тодорхой мэдээллийг: 1900-1973-т холбогдон өөрийнхөө тодорхой мэдээллийг өгч бүртгүүлнэ үү !!!
2014-03-26