Хойд Солонгос дунд тусгалын пуужин туршив
Хойд Солонгос энэ сарын дундуур ойрын зайны тусгалтай 30 пуужин харваж Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буйгаа зарлаж байсан юм. Өчигдөр тус улс түүхэндээ анх удаа дунд тусгалын хоёр пуужин харваж, Өмнөд Солонгост дахин сануулга өгсөн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Хойд Солонгос эхний дунд тусгалын пуужингаа шөнийн 02.55 минутад харваж, хоёр дахь пуужингаа 10 минутын дараа харвасан байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Жан Жон Нам хойдын удирдлагуудад мэдэгдэл явуулжээ.
Пуужингууд 650 орчим км хөөрөөд Япон тэнгисийн усанд унасан тухай Японы Засгийн газраас мэдэгдсэн байна. Хойд Солонгос дунд тусгалын балластик пуужинг 2009 онд хөөргөн туршиж байсан юм. Харамсалтай нь тус дунд тусгалын пуужин агаарт хөөрөөд 12 секундын дараа ажиллагаагүй болж, дэлбэрээгүй билээ. 2010 онд Ким Чен ойрын зайны пуужин туршиж, 2012, 2013 онуудад ойрын зайн 20 пуужин харваж байсан. Хамгийн сүүлд энэ сарын 7, 23-ны өдрүүдэд ойрын зайн 60 пуужин туршиж байсан бол энэ удаад дунд тусгалын пуужин харваж, сүр хүчээ гайхуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ