Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
09.00 цагаас Төрийн ордны их танхимд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийг бодит болгоё Инчеоны стратегийг хүлээн авах уулзалт семинар эхэллээ. Энэхүү арга хэмжээ энэ сарын 26-28-нд Төрийн Ордонд болох ба энэ үеэр REHTUS асаргаа сувилгааг хөнгөвчлөх болон бие даан амьдрахад зориулагдсан 30 орчим шийдлүүдийг үзүүлнэ. Утас: 88093607
бы
09.00-13.00 цагийн хооронд Чингис зочид буудлын 3 давхарт “Байгаль орчны салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл" зөвлөлдөх уулзалт болно.
ы
09.00 цагт БГД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс ЖДҮ эрхлэгчдэдээ зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Холбогдох утас: 94949238 89161676
ы
09.00 цагт Туушин зочид буудлын “Сүлд” танхимд Монгол улсын уул, уурхай, техник технологийн салбарын үйлдвэрлэгчдийн төлөөллүүд болон ХБНГУ-ын тэргүүлэх технологийн сургуулиудын эрдэмтэн профессоруудын баг оролцсон семинар эхэллээ. Монгол залууст эх орондоо олон улсын түвшний инженерийн боловсрол эзэмших боломжийг олгож буй Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг инженер, техникийн мэргэжилтнүүд бэлтгэхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Азийн бүс нутагт инженер технологийн шинэ үеийн мэргэжилтнүүдийг төгсгөх тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцсэн, салбарын үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан боловсрол болоод үйлдвэрлэлийн салбарын уялдаа холбоог нягт хангасан байхаар боловсруулахаар зорьж байгаа юм. Энэ зорилгынхоо хүрээнд тус сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулах уулзалт семинар болж байгаа аж. 88018017
ы
9:30 цагт Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Гадаад харилцааны сайд Л.Болд, Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл,Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцоно. Утас: 344477, 91912173
ы
10.00 цагаас Технологийн дээд сургуулийн урлаг зааланд Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Хүнсчдийн холбооны дэргэдэх Бялуу үйлдвэрлэгчдийн дунд бялуу чимэглэх ур чадварын уралдаан болно. Холбогдох утас: 99111195
б
10.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зураач Ц.Монголын Эх орон бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ.
ы
10.00 цагаас Континентал зочид буудлын хурлын танхимд " Монгол Улс дахь вируст хепатитын өнөөгийн байдал, цаашдын зорилт" сэдэвт хурал болно. Энэ хуралд Монголын шилдэг гэсэн элэгний эмч, эрдэмтэд нар бүгд нэг дор цуглана. Олон нийтийн хамгийн их сонирхож байгаа сэдвээр ярилцана. 99104683
ы
10.00-11.00 цагийн хооронд Дарь эхийн буудлаас дээш 100 орчим метр буюу Дарь эх рүү хойшоо эргээд иргэн Сүрэнцэцэгийн 5 давхар цагаан барилга дээр иргэд оршин суугчидтай m2-ын дутуу асуудлаар уулзаж гомдлыг барагдуулах ажил явагдана. 91021020
ы
11.00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал “11-11” төвд ажиллана.
ы
11.00 цагаас МҮЭСТО-нд Монгол Ахмадын Холбооны идэвхтэн сонгуультнуудын уулзалт болно.
ы
11.00 цагаас Уул уурхайн яаман дээр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.
ы
11.00 цагаас "Монгол ньюс"-д мэдээлэл Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээлэл хийнэ. Нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайгаа цэвэрлэх,тохижуулах үүргийг хүлээсэн байдаг. Гэвч энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа тул аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор уралдаан зарласан талаар мэдээлэх юм байна. 99048246
ы
12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ ныхон мэдээлэл хийнэ. Энэ үеэр шилдэг эмч шалгаруулах "Алтан чагнуур" ёслолын үйл ажиллагаа болон эмч нарын цалинг 3 саяд хүргэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 91014101
ы
12.00 цагаас Хаан банкны /Хуучнаар Хүүхдийн 100 дэлгүүрийн хойно/ "Улаан гэр" Red Ger Art Gallery галерейд "Дараа нь харамсахгүйн тулд..." үзэсгэлэнгийн уран бутаалчидтэй уулзах боломжтой.
ы
13.00-18.00 цагт Улаанбаатар паласт Хөнгөн аж үйлдвэрийн 80 жилийн ойн баярын аргэ хэмжээ болно. ҮХАА-н сайд Х.Баттулга оролцоно.
б
14.00 цагт Төрийн ордны “А” танхимд “Ус ба тогтвортой хөгжил” хэлэлцүүлэг болно. Утас: 96671289
ы
14.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн Танхимд Олон улсын уралдаанаас анхны Гран- при шагнал хүртсэн зураач С. Дагвадоржийн нэрэмжит уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Урлаг соёлыг дэмжих зөвлөл Монголын Дүрслэх Урлагийн Нэгдсэн Холбоотой хамтран зураач С. Дагвадоржийн нэрэмжит уран зургийн үзэсгэлэнг энэ сарын 26- 28нд зохион байгуулж байгаа ажээ. Холбогдох утас: 324394, 99020785
ы
15.00 цагт ЭХЭМҮТ-ийн Мэс заслын эмч нарын өрөөнд монголд анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх болсон талаар мэдээлэл хийх юм байна. Тодруулбал, БНСУ-аас ирсэн мэс заслын эмч нарын баг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэс заслын тасгийн эмч нартай хамтран, гурван настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх гэж байгаа талаар мэдээлнэ. Холбогдох утас: 99647479 /Мядагмаа/
ы
16.00-17.30 цагт Blue Sky Тоwer, Crystall hall, /3 давхарт/ танхимд ‘’Арилжааны арбитрын олон улсын шилдэг туршлагыг хуваалцъя’’ сэдэвт мэдээлэл өгөх уулзалт болно. Сингапур, Хонконг, Гүрж, Англи болон Франц улсаас ирсэн мэргэжилтэнгүүд өөрийн орны арбитрын шилдэг жишээнүүдээсээ хуваалцаж, Монголын арилжааны арбитрын шинэчлэлд тэдгээр туршлагыг хэрхэн тусгах боломжийг ярилцана.
ы
19.00 цагт Өргөө II кино театр Бүгд Найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-ын хамтран зохион байгуулж буй “Истанбулын нууц” баримтат кино үзвэр болон кино найруулагч, аялал жуулчлалын мэргэжилтэн Шериф Енэнтэй хийх уулзалт, ярилцлага болно. Холбогдох утас: 319017, 311200
СЭТГЭГДЭЛ БИЧИХ