Тогтвортой санхүүжилтийн зарчмыг хөгжүүлнэ
Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпораци тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлэхээр Монголын банкны холбоотой хамтран ажиллахаар болжээ.
өа
Энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудын байгаль орчны болон нийгмийн эрсдэлийн удирдлагыг сайжруулахын хажуугаар ногоон, тэнцвэртэй эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад нь туслах зорилготой аж.
fg
Байгалийн нөөц баялгаараа дэлхий нийтэд танигдсан манай улс нүүрс төрөгч бага ялгаруулдаг хөгжлийн замыг сонгож байгаа. Монголын банкууд тогтвортой хөгжлийн талаар Засгийн газрын агентлагууд, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудтай идэвхтэйгээр хэлэлцэн, ярилцаж ирсэн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголын 14 банк эх орондоо тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хөгжүүлж үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах болсоноо олон нийтэд зарлажээ.
fg
“ОУСК-тай хамтарч буй энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсад ногоон, тогтвортой эдийн засгийн хөгжлийг бий болгоход Монголын банкны байгууллагуудаас тогтмол оруулж буй хувь нэмрийн нэг юм” гэж Монголын банкны холбооны дэд Ерөнхийлөгч Норихико Като онцолсон байна.
fg
Дэлхийн банкны группын гишүүн ОУСК нь хувийн хэвшлийг хөгжүүлэх чиглэлтэй дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага аж.
ах
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ