“Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” аяныг нээнэ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг ХАБЭА-н дэлхийн өдөр болгон зарладаг. Манай улс 2012 оноос эхлэн ХАБЭА-н дэлхийн өдрийг угтан “ХАБЭА-н сарын аян” өрнүүлжээ.
өа
Энэ оны ХАБЭА-н сарын аяныг “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриан дор бүх нийтийг хамруулан зохион байгуулах аж. Үүний дагуу Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, Монголын барилгачдын холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран “ХАБЭА-н сарын аян- 2014” арга хэмжээний нээлтийн ажллагааг энэ сарын 31-ний өдөр МҮЭ-ийн Соёлын төвд зохион байгуулна.
ах
Нээлтийн арга хэмжээний үеэр ХАБЭА-н ажлын арга туршлага, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслэл, хөдөлмөрийн нөхцлийн хэмжих хэрэгслэл, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй байгууллага үзэсгэлэн гаргах юм.
ах
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ