Зое Салдана: Холливууд бол цусгүй тулаан. Заримдаа би энэ бүхнээс айдаг

img

Холливудын чадварлаг жүжигчин Зое Салданагийн Бразилийн“Collider.com” сайтад өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Дэлхийн кино ертөнцийн домог болсон “Avatar”, алуурчин бүсгүй Каталягийн тухай өгүүлсэн “Colombiana” зэрэг бүтээлийн гол дүрийг амжилттай бүтээсэнээр дэлхий дахинаа алдаршсан юм.

6

-Гадаад байдал, хувцаслалтандаа хэнээс үлгэр жишээ авдаг вэ. Та үнэхээр гайхалтай харагдаж байна?

-Би өөрөө л хувцаслалтаа зохицуулдаг байсан. Одоо ч өөрийн гэсэн байр суурьтай. Би гурван сар тутам хувцасны шүүгээгээ өөрчилдөг. Том хувцасны өрөөтэйдээ биш л дээ. Харин нэг ч зай завсаргүй болохоор нь том цамцнуудаа хайрцаглаж эхэлдэг. Би ер нь жинсний охин. Ээ бурхан минь, надам ямар их байдаг гээч.

6

-Мэдээж, чамтай уулзаад кино урлагийн талаар асуухгүй өнгөрч боломгүй. Чиний олон гайхалтай дүрд би хайртай. Харин таны хувьд өөрийн тань хамгийн дуртай дүр?

-“Central Stage” л гэж хэлнэ. Яагаад гэвэл миний анхны кино дүр. Энэ киноны Хавены дүр намайг сэрээж, урам өгсөн. Би энэ киноноос их зүйл сурсан. Энэ кинонд ажиллаж байх үедээ мэргэжлийн жүжиглэлт гэж юу болохыг ойлгосон.

6

-Та биенийхээ аль хэсэгт хамгийн их санаа зовдог. Даашинз өмссөн байхыг чинь харахад хэтэрхий туранхай харагддаг?

-Би бага байхдаа тарган хүүхдүүдийн зусланд явдаг байсан юм. Яагаад вэ гэвэл найман настай байхдаа би үеийнхнээсээ хэтэрхий таргалаад, хэцүүдсэн. Харин азаар тарган хүүхдүүдийн явдаг зуны зусланд явсны дараа бие минь сайхан болж ирсэн шүү. Тиймээ, би том болох тусам туранхай, хэтэрхий туранхай болсон. Сүүлдээ туранхай болж, таарах хувцас олдохоо болиход ээж минь маш их санаа зовж, хэрэггүй тарган хүүхдүүдийн зусланд явуулж гээд л хэдэн сар үглэсэн гээч. Тэгэхдээ би толинд харах болгондоо сэтгэл хангалуун байдаг. Нэг л удаа туранхайгаасаа болоод дүрээ алдаж байсан юм. “Бөгтгөр уул” киногоороо алдаршсан найруулагч Эдвард Ловинз намайг харсанаа “Хэтэрхий туранхай байна, уучлаарай чам шиг туранхай охидууд дэлгэцэнд гараад эхэлбэл охидууд сэтгэлээр унах болно. Одоо чинь сайхан гэрийн хоолноос илүү түргэн хоол хоосон орон зайг нөхөж байна шүү дээ” гэсэн. Тэгээд л би гэдэг хүн чинь нүд дүүрэн нулимстай гэр лүүгээ харьж байх замд найруулагч “Туранхай биеэ алт шиг үнэтэй болгосныхоо дараа хүрээд ирээрэй. Алт шиг өнгөөр биеэ будах, үнэтэй хослол өмсөх энэ тэр биш шүү” гэж хэлсэн. Яг үнэндээ би одоо хүртэл энэ үгний утгыг сайн ойлгоогүй ч гэсэн тэр өдрөөс эхлэн зодооны урлаг болон бүжгээр уйгагүй хичээллэж эхэлсэн.

6

-Та тэр үед хэдэн настай байсан юм бэ?

-12 настай байсан. Вашигтон хотод “Viva” гэх музыкл киноны сонгон шалгаруулалт болж байсан юм.

6

-Анхныхаа гарааг музыкл киногоор эхэлсэнг бодвол нэлээдгүй авъяастай байжээ. Таны тухай нэгэн сэтгүүлээс уншиж байхад Зое Салдана жүжигчин болохоосоо өмнө уйгагүй балетаар хичээллэсэн гэж байсан?

-Тиймээ. Балетаар олон жил хичээллэсэн болохоор найруулагч нар намайг эмэгтэйлэг алуурчны дүрд тоглуулахыг хүсдэг гэж боддог. Хүмүүсийн сэтгэхүйд алуурчин гэхээрээ л том, бүдүүн, дуугүй, хүний нүд рүү эгцэлж чадахгүй мөртлөө харанхуй шөнө онгод нь орсон найрагч шиг ямар өршөөлгүй алдаг алуурчны дүр дэлгэцнээ дэндүү уджээ. Хүмүүс ч энэ уйтгартай, учир битүүлэг дүрээс айхаасаа нэгэнт өнгөрч. Харин эмэгтэйлэг алуурчин бол шинэ үеийн сонголт. Уран, яг л салхинд хийсэх тууз шиг алхаа, харц дээгүүр дэгжин бүсгүйг хэн ч алуурчин гэдгийг нь мэдэхгүй. Өвөрмөц байгаа биз. Би өөрийгөө бурхан шиг магтаж орхих шиг боллоо. Тэгэхдээ энэ бүх дүрийг минь өгөхөд тусалсан балетийг би бурхан шиг шүтдэг. Би долоо хоногт нэг удаа заавал балет үзэж, онгод, охин тэнгэрээ баясгадаг.

6

-Таныг найруулагч нар үргэлж л дэлгэцэн дотор хүчирхэг бүсгүйгээр төсөөлүүлэн үзэгч олонтой уулзуулдаг. Энэ бүх нэгэн хэвийн дүр таныг залхаадаг уу?

-Найруулагч хүн жүжигчин болох гэж буй олон мянган охид хөвгүүдээс таныг онцолж, дүрдээ тоглуулахыг хүсч байна гэдэг гайхамшгийн нэг. Би зүгээр ч нэг хэвийн дүрд тоглодоггүй юм шүү. Жишээлбэл, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн дүрд тоглох санал надад тавихыг үгүйсгэхгүй. Тэр агуу, уран илтгэгч, сайн хань, халамжит ээжийн дүрийг бүтээхэд надад бүх талаараа ахдах ч гэсэн айж, хулчийх зүйл байхгүй гэж боддог. Тиймээс л кино урлаг, улс төрд хэзээ ч битгий алдаа гарга гэдэг үг байдаг юм. Таны асуултаас тэс өөр хариулт өгсөнийг гайхаж байгаа бололтой. Тиймээ, миний өмнө тоглож дэлгэцнээ гарсан бүх дүр хүчирхэг, нуулгүй хэлэхэд эр хүнээс ч илүү хүчтэй дүрүүд байдаг. Заримдаа энэ бүх хүчирхэг дүрүүд үзэгчдэд хэр санагддаг болоо гэсэн бодол төрдөг. Хэрвээ надад тэргүүн хатагтай дүрийг өгвөл би айж, магадгүй зугтаах байх.  Яагаад гэвэл  Мишель Обама гэх хатагтай дэндүү хүчирхэг. Харин миний дэлгэцэнд бүтээдэг хүчирхэг бүсгүйчүүд зүгээр л хийсвэр.

5

-1990 оноос өнөөг хүртэл “Титаник” уран сайхны киног хоёрдугаар байранд орно гэж би бодож байгаагүй. Харин “Avatar” гэх цэнхэр биетийн тухай өгүүлэх кино Давид Камероны сэтгэлээс хэрхэн урган гарсныг тааварлашгүй. XXI зууны сод бүтээл “Avatar” кинонд тоглосноо эргэн санавал?

-“Avatar”. Энэ киноны гол дүрд тоглоно гэдэг миний хувьд бэлэг байсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ хэрхэн баярлаж, хорвоогийн бүх аз жаргал шинэхэн хүнийх нь хажууд юу ч биш мэт санагддаг шиг надад ч гэсэн тийм л мэдрэмж төрсөн.

6

-Таныг Анжелино Жолигоос их айдаг гэж сонссон. Тэр таныг яаж айлгасан юм бэ?

-Хэн тэгэж байна. Наадах чинь ёстой худал цуурхал, сэтгүүлчдийн хэлдэгээр шар мэдээ байна. Бид хоёр хоёулаа жүжигчин хүн. Тиймээс нэг нэгнээсээ айна гэдэг бол хүүхдийн асуудал. Жоли олон хүүхэд, сайхан хань, баян түрүүвч, нэр алдартай байлаа гээд би айх хүн биш.

6

-Яагаад ийм яриа гарсныг мэдэхгүй байгаа ч сонирхолтой хариулт өглөө. Та Жолигоос гадна бүх цагийн эмэгтэй жүжигчдийг өрсөлдөгчөө гэж боддог уу?

-Тиймээ. Тэгэхдээ амьдрал дээр бол өрсөлдөгч бус сайн найз, хамтрагч гэдгийг хэлэх нь зүйтэй. Холливуудад бол бид өлсгөлөн ирслэнгүүд. Эрчүүд нь арслангууд. /Инээв/. Холливууд бол цусгүй тулаан. Заримдаа би энэ бүхнээс айдаг. Хааяа өөрийгөө алдаж байгаа мэт санагддаг.

6

-Хэрвээ, жүжигчин Брэд Питт таны хайртай залуу байсан гэж бодье. Тэгтэл Жоли хайртай залууг тань булаавал та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?

-Женнифер Анистонгоос наад асуултаа асуу. Брэд Питт бол сайн жүжигчин. Тэгэхдээ учир ургуулахад дэндүү бэрх залуу. Яагаад Жоли болон Брэдийн талаар надаас асуугаад байгаа чинь сонирхолтой байна шүү. Одоо зогс.

6

-Таны сүүлд тоглосон уран бүтээл тань ирэх оны есдүгээр сард дэлгэцнээ гарахаар болсон. Аль хэдийнэ кино зарлал нь гарч эхэллээ?

-Тиймээ, жүжигчин хүн шинэ бүтээлээ хүлээн авч тоглоно гэдэг үнэхээр сайхан. 2015 онд дэлгэцнээ гарах “He Jamp” гэх уран бүтээлд саяхан Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн Мэтью Макконахитэй хамтран тоглосон. Киноны үйл явдлаас багахан дэлгэвэл би гурван хүүхэдтэй хар тамхичин бүсгүйн дүр бүтээж, алуурчин Салданаг эвдэж, ээж Салдана болж байна. Энэ бол жинхэнэ өөрчлөлт.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoshin:
ovdog end yamar hamaa bainaa. tci ooroo sairtai esvel urtcger ovdogtei baigaadaa. tegeed l hunii ovdogiig ih hardag yum baina daa.ovdog amidrald ovdog tcuhal bish hun tcanar, ajil uils yu hiij buteej baiga ni tcuhal.
2014-03-27
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй
2014-03-26
4564684:
unen sak jujigchin i liked
2014-03-26
hmmm:
yag deer bichsen hun
2014-03-26
hun bolgon goyo baikh albagui:
yamar uchuukhen bodoltoi hun be ene door bichsen hun. hun haana turukhuu songodoggui. bitgii baigaliin huuliin esreg yum yariad bai. bolovsrolgui uhamsargui uchuukhen amitan gegdee batlaad bna.
2014-03-26
юу нь гоё байнаа:
өвдөгний хар нь цайрахгүй ийм хүүхнүүдээр яах юм. обамагаас эхлээд ийм арьстангуудыг харахаар дотор муухайраад байнаа
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.бид мэдээллийг шуурхай үнэн зөвөөр цаг хугацаанд нь мэдээлж танд туслах болно.
2014-03-26