Б.Лхагвасүрэн өнөөдөр алтан хуримаа хийнэ
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн өнөөдөр алтан хуримаа хийхээр товложээ. Тэрээр гэргий С.Баасантайгаа гэрлээд 52 жил болж байгаа аж. Тэд хүний амьдралын жаргал, зовлонг хуваалцаж, хоёр бие нь нэг бие болтлоо ээнэгшсэн гэж Ардын уран зохиолч маань нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Түүн шиг гэргийгээ олон шүлгэндээ мөнхөлсөн найрагч ховор ажээ. “Чамаараа би зөндөө гоёсон”, “Бурхан хань минь” зэрэг шүлгийг нь уншигчид андахгүй. Тэдний хурим өнөөдөр “Баянгол” ресторанд 19 цагт болох юм байна.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ