Хогийг мөнгө болгох цаг айсуй

img

Өнөөдөр 1.4 сая гаруй хүн нийслэл хотод амьдарч байна. Гэвч хотын иргэд хотоо  хэр зэрэг хайрлаж байгаа вэ. Хотоо хайрлахад хамгийн түрүүнд хүн бүр хогоо ил задгай хаялгүй, зориулалтын саванд хийж занших юм. Мөн хотын гудманд хог хаяж байгаа нэгнээ зэмлэж, хогийн саванд хогоо хийхийг сануулах эрх хотын иргэдэд байгаа. Харамсалтай нь хүний хэлснийг тунгааж ойлгохоосоо урьтаж, уурлаж бухимдаж, хэрүүл хийдэг зантай хүн олон байдаг юм билээ. Уг нь хэсэгхэн зуур ундааны сав, чихрийн цаас, тамхины иш, тасалбар зэргийг хэсэгхэн зуур барьж яваад хамгийн ойр харагдах хогийн саванд хийхэд хэцүү юм юу ч байхгүй.

ы

Нийслэл хотын удирдлагууд хотын иргэдээ хогоо ил задгай хаядаггүй болтол нь “Азийн цагаан дагина” хэмээх хогны уутаа нийлүүлсээр байх болно гэдгээ мэдэгдэж энэ онд 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөнөө ч зарлаад буй. Энэхүү хогны уутаа айл өрх, аж ахуйн нэгжүүдэд тараахдаа 80х45 байсныг 65х45 болгож хэрэглэгчийн хүсэлтээр бариултай болгоно гэж мэдээлсэн. Иргэдийн зүгээс хог хаях уут хаанаас ч олдоно. Хогний уутанд дэмий ингэж мөнгө үрж байхаар нийслэл хотод хэрэгтэй сургууль цэцэрлэг барих, эсвэл ажил нь зогсчихоод байгаа Яармагийн шинэ төрөх эмнэлэгийн барилгад ч хандивлаж болж байна гэсэн санал санаачлага гаргасан ч дэмжлэг аваагүй. Та нар их санаа зовдог хүмүүс байна. Хот хоггүй болгох ажлыг бид эхлүүлсэн хэмээн хотын Ерөнхий менежер загнах нь холгүй аашилсан билээ.

я

Хотын удирдлагуудын хэлснээр хогны ногоон уутыг дэлхийн улс орнууд хэрэглэдэг жишиг тогтсон хэмээн мэдээлсэн. Тэгтэл дэлхийн улс орнууд хогны уут ашигладаг ч гэлээ хогоо ангилж, дахин боловсруулж, хог хаягдлыг мөнгө болгох аргыг хэдийнэ өөрийн бологсон туршлагатай. Гэтэл бид хогоо ангилдаггүй, ангиллаа гэхэд дахин боловсруулж ашигладаггүй гэрээсээ зайлуулж хаяхаас өөрийг хийхгүй байгаа. Асуудлын гол нь хогны уутандаа биш хог хаягдлыг зүгээр гаргаад хаячихгүй, хэрэгтэй нэгэнд нь өгдаг, аль эсвэл зардаг болчихвол ямар вэ.

ы

Та бидний хэрэггүй гээд хаядаг гялгар уут, ус ундаа, гоо сайхны хэрэглээний хувцанцар сав зэргийг худалдан авдаг газартай болчихвол хотын удирдлагуудын тархийг гашилгаж, хэл аманд оруулж байгаа хогны уутны асуудал ч арилах биз ээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Дархан хотод байх дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, салбараа нийслэл хотод нээхээр бэлтгэж байгаа гэдгийг сонсоод ихэд олзуурхсанаа нуух юун.

ы

2005 онд байгуулагдсан “Сан оргиу” компани нь гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж гадна тохижилтын сандал, траншейны таг зэрэг 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд тус компанийн хамт олон 350 тонн гялгар уутыг дахин боловсруулж 350 сандал, траншейны 580 таг, 1200 гаруй төмөр замынэд анги, ногооны хашааны шон, 8600 гаруй замын хурд сааруулагч  зэргийг үйлдвэрлэж төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нийлүүлсэн гэнэ. Тус компанийнхан түүхий эдээ зөвхөн Дархан хотоосоо авдаг байсан бол одоо Улаанбаатар, Оюу толгой, “Эм Си Эс” зэрэг компаниас авдаг болсон аж. Өнгөрсөн жил 80 тонн бүтээгдэхүүний захиалга ирэхэд 50 тонн түүхий эдээ хотоос зөөж авчирчээ. Тэр нь бараа хураадаг хуванцар тавиурын захиалга байж.  Нэг хуванцар тавиур хийхэд л 50 кг түүхий эд хэрэгтэй. Салбараа хоёр ч удаа Улаанбаатарт нээгээд, байрны түрээс энэ тэрээс болоод бүтэлгүйтсэн юм байна. Хотоос түүхий эд  авахдаа хогийн цэг дээр уут, хуванцар сав түүдэг иргэдээс ч худалдан авалт хийдэг гэнэ.

ы

Ингээд хогийг мөнгө болгож яваа “Сан оргиу” компанийн захирал Г.Олонбаяртай ярилцсанаа хүргэж байна.

ы

-Хог хаягдлыг дахин боловсруулах энэ ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Үнэндээ манай технологи бол маш хуучирсан болхи аргаар явагдаж байгаа. Гадаадын хөгжилтэй орнуудад хог хаядлыг маш олон шатанд боловсруулж, эрчим хүч гаргаж авч байна, бордоо хийж байна. Үйлдвэрүүдэд дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг хуванцар сав болгож байна. Бидний хувьд хог хаягдал дотроосоо хамгийн тархац ихтэй байдаг гялгар уут, ус ундааны сав, хуванцар савнуудыг дахин боловсруулж байна. Анх 2004 онд “Гялгар уут” нөхөрлөл нэртэйгээр байгуулагдаж байсан. Одоо “Сан аргиу” компани болж өргөжөөд багагүй хугацаа өнгөрлөө. Хог хаягдлыг дахин боловсруулж болдог гэж олон аймаг сумдын хүмүүст бид хичээл зааж байгаа. Дээр нь зарим аймгуудад өөрсдийнх шигээ үйлдвэрийн тоног төхөөрөмж хийж өглөө. Монголын хог хаягдлын нэг хэсгийг ч гэсэн багасгаж, хөрснийг бохирдлыг бууруулж байгаа энэ ажил маань бидний ирээдүй хойчид л хэрэгтэй юм болов уу гэж боддог доо.

ы

-Түүхий эдээ хэдэн төгрөгөөр худалдан авдаг вэ?

-Түүхий эдийн цэгүүд хуванцар савыг 150 төгрөгөөр авдаг бол манайх 200-250 төгрөгөөр авдаг. Гялгар уутыг хямд үнээр аваад манайд 200 төгрөгөөр зардаг хүмүүс ч бий. Зөөлөн хуванцар буюу шампунь, фейри, ундааны сав, ундаа савны пакет тор, хүнсний гялгар уут зэргийг хогийн цэг дээрээс түүгээд манайд авчирч өгдөг. Иргэд тэр бүр хогоо авчирч өгөөд байдаггүй ч Дарханы иргэд маань хогийг мөнгө болно гэдгийг мэддэг болсон.

ы

-Айл өрхүүдэд ер нь гялгар уутны хэрэглээ хэр байдаг вэ?

-Нэг айл сардаа 4-5 кг уут хэрэглэдэг гээд бодвол түүхий эдийн нөөц хангалттай бий.

ы

араа бүтээгдэхүүнээ хаана нийлүүлж байна. Худалдан авалт ер нь хэр байдаг вэ? -Захиалга ирнэ. Хэнтий, Эрдэнэт, Ховд зэрэг аймаг сумдын хот тохижилтын газрууд, шинээр барилга байшин барьж байгаа сум суурин тохижуулж байгаа газрууд манайхаас бүтээгдэхүүн авдаг. Чадах хэмжээгээрээ үйлдвэрлээд л байна. Бид одоогоор 30-40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нэг хэсэгтээ хот тохижилтын сандал, хашаа, сүүдрэвч, ширээ, сандал зэрэг бүтээгдэхүүн хийж байлаа. Хөдөө аж ахуйн зориулалттай ногооны хашаа, усны эхийг хамгаалсан хашаа зэргийг хийж байна. Уул уурхайн компаниудад машины дугуйн ивүүр, данхрадын ул суурь, төмөр замд шаардлагатай жижиг деталиуд хийж банйа.

ы

-Бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Хоногтоо 3 тонн гялгар уут хайлуулж бүтээгдэхүүнээ хийдэг. Бүтээгдэхүүнүүд маань янз бүрийн үнэтэй. Хөдөлмөр, оролцоо хэр орсноороо ялгагдана. Зарим нь шууд хэвэнд цутгадаг бол зарим нь угсарч эвлүүлдэг. Бүтээгдэхүүнээ ер нь 1 кг нь 2000 орчим төгрөгөөр үнэлэгдэж зах зээлд гаргадаг.

ы

-Жилд хэчнээн тонн хог дахин боловсруулж байна вэ? -Эхний хэдэн жил бид зуу хүрэхгүй тонн хаягдал боловсруулдаг байсан бол одоо өссөөр 300-400 тонн хог хаягдал боловсруулж байна. Улаанбаатарт бас нэг салбар байгуулах гээд ажиллаж байна. “Чингис бонд”-оос санхүүжилт хүссэн төсөл өгөөд байгаа. Тэр хэрвээ дэмжигдвэл одоогийнхоос арай боловсронгуй томхон үйлдвэр байгуулна. Олон төрлийн юм ч хийх байх. Одоо бол манай бүтээгдэхүүндэд технологи, өнгө үзэмж тааруу байгаа тал бий. Яваандаа хуванцарын зориулалтын будгийг түүхий эдээ хайлуулж байх явцдаа хольж өнгө оруулдаг технологийг нэвтрүүлэх гээд ажиллаж байна.

ы

-Нэг түшлэгтэй сандал хичнээн кг хог хаягдлаас бүтэх үү?

-Нэг түшлэгтэй сандал гэхэд 50 кг гялгар уутнаас бүтнэ. Бид 85 мянган төгрөгөөр үнэлээд зарж байна.

ы

-Хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн нь юу байх вэ?

-Хашааны шон, сандал, траншейны таг их захиалж байна. Хуванцар шонг уг нь манайхан хэрэглээд хэвшчихвэл ашиглалтын хугацааны хувьд, байгаль экологид ээлтэй байдлаараа ч их тустай юмсан. Модон шон 10-15 жилд доогуураа муудчихдаг бол энэ шонг хэдэн зуун жил ч ашиглаж болно. Уулнаас мод бэлтгэхэд хямд байгаа болохоор хүмүүс модон шонг авч байна. Нөгөө талаар технолгийн хувьд гологдоод байгаа болохоор өнгө үзэмжээ сайжруулж чадахгүй байна. Одоохондоо гялгар уут болон хуванцар саваа өөрийнх нь гаргаж бүтээгдэхүүн хийгээд дараа нь будаж байна. Яваандаа бид хуванцарын будаг ашиглах бодолтой байгаа.

б

4

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрдэнэбилэг өвөрхангай:
танд амжилт хүсье.улам ихийг бодоорой.манай маа-н мэргэжилтнүүд арайл өөрөөр сэтгэдэг юм даа.
2015-02-05
п.наран:
дархан хотын 16 давхарын зүүн талд гэр хороололд байдаг юм байна лээ. ямар нэгэн реклам хийхийг хүсээгүй шүү. ийм юм хийдэг хүн байна гэж л мэдээлсэн юм. нэг нэгнээ хүндэлж, урам хайрлаж амьдармаар юм даа монгол чууд минь. "сан оргиу" компанийн захирал г.олонбаяр 99093849 хэрэгтэй мэдээлэлээ авч болно.
2014-04-03
bas negen haigch:
ene haana bdiin bol hayagiig ni medeh hun bnuu
2014-03-31
хайгч:
энэ хаана байдаг юм бол оо
2014-03-30
1234:
“сан оргиу” компанийн захирал г.олонбаяр жилд 2-3 удаа захилагат сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг байх шүү. уг нь чанар, хийц, загвар гээд өөрөөсөө хиймээр байх юм
2014-03-27
lombo:
good boys!
2014-03-26
irgen:
tor zasag iim bor zurheeree ajillaj baigaa jiriin irgedee jinhene utgaar ni demjeerei dee. oligarhiud idej uusan *uud odoo bolooshdee idej uuhaa tataachee horongo mongo luivardahaa zogsooldoo. 2 amidarch 200 naslahguigees hoish avsandaa avilgalaar avsan mongoo avch orj chadahguigees hoish eh ornoo mongoloo ur hoichoo bodoj amidrah tsag negent boljee.
2014-03-26
sdfg:
sandaliin bolon busad buteegdhuuniihee zagvar, guitsetgeliig saijruulah heregtei.
2014-03-26
setgel:
uy ch hiij chaddagui hooson yaridag mongol
2014-03-26
zochin:
uuniig ulsaas demjeed uguusei. ungu uzemjee saijruulah ny mash chuhal shuu. ta buhnii uils buteh boltugai.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй
2014-03-26
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-26