Арабын холбооны удирдагчид хуралдаж байна

img

Арабын холбооны 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.  Тус хуралдаанаар Сирийн иргэний дайн, Израиль, Палестины зөрчил зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлаар ярилцаж байна. Энэ үеэр 140 мянган хүний амь насыг авч одсон Сирийн иргэний дайн Иордан, Ливан зэрэг хөрш орнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг Куба улсын төлөөлөгч Ириман Эвар онцолжээ.

2011 оноос хойш Арабын холбооны гишүүнчлэлээ алдаад буй Сири улсын төлөөлөгчид энэ удаагийн хэлэлцээрт оролцохгүй боловч тус улсын сөрөг хүчний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ахмад Аль Жарбаг урьж оролцуулаад буй. Тэрбээр “Башар аль Ассадыг Ерөнхийлөгчийг огцорч, дараагийн хүндээ эрхээ шилжүүлсэний дараа энэ бүх эмх замбараагүй байдал төгсөх болно” гэжээ.

Ливи орны төлөөлөгч нар босогчдын талд зэвсэг, хүмүүнлэгийн тусламж хүргэхийг Арабын холбооны удирдагчдаас хүссэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

балай сэтгуулч:
арабуудын уулзалт дээр куба юу хийж байгаа юм бол ха ха ха
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй