Улаанбаатарт 19-21 градус хүйтэн
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 31-36 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 21-26 градус, Эхийн голын баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагийн байдлаар Улаанбаатарт 27 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ