“МН370” онгоцонд дөрвөн настай хүү байжээ
Сураггүй болсон Малайзын “МН370” онгоцонд дөрвөн настай Ванг Моххинг хүү зорчиж явсан тухай “www.express.co.uk” сайт мэдээллээ. Өнөөдөр хүүгийн эцэг эх, Хятад улсын иргэн Дань Ли, Луй Зань нар хэвлэлийнхэнд хандаж, Малайзын Ерөнхий сайдын мэдэгдлийг үгүйсгэж, уучлалт гуйхыг шаардсан байна. Хүүгийн ээж “Хүү минь Куала Лампурт өвөөтэйгээ нэг сар хамт байсан юм. Хүү минь гэртээ харих хүсэлтэйгээ хэлж, асрагч Унтай хамт “МН370” онгоцонд суусан. Би хүүгийнхээ дууг Куала Лампурын олон улсын нисэх буудалд байхад нь сүүлийн удаа сонссон. Бид хүүгээ аюулгүй эсэн мэнд байгаа гэдэгт итгэж, хүлээж байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
“МН370” онгоцонд дөрвөн настай хүүгээс гадна 10,11 настай Тайланд, Шинэ Зеланд улсын хүүхдүүд зорчиж явсан тухай “Malaysian airlines”-ээс мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ