Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байгуулах ажил Асгатын ордоор буухиална

img

 

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг 17 дахь удаагийн “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон газар хэлтсийн дарга нар оролцож, энэ сард салбартаа болсон онцлох үйл явдлуудаа танилцуулсан юм.

 

Энэ сард Канадын Торонто хотноо “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган” болж, манайхаас Уул уурхайн сайд тэргүүтэй хүмүүс оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ үеэр тэрбээр “Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарын эрхзүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болсон. Монгол орон эрдэс баялаг арвинтай, дэлхийд эхний 5-д орох хэмжээний том зах зээл бүхий 2 хөрштэй, татварын харьцангуй таатай орчинтой. Хэрэв бид өмнө нь алдаж байсан бол дахин тийм алдааг давтахгүй” гэдгийг хэлсэн байна. Мөн “Бизнесийн хамгийн таатай орчинтой Монгол Улс” хэмээх мэссэжийг хөрөнгө оруулагчдад өгсөн гэлээ.

 

Түүнчлэн энэ сард уул уурхайн салбарт болсон бас нэгэн онцлох үйл явдал нь “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин манай улсад айлчилж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой үнээр нийлүүлэх, тоо хэмжээг нь нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан дээрх бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх боломжийг судлах тухай саналаа илэрхийлжээ. Харин манай талаас, энэ онд 1 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаар өмнө тохирсоноо баталгаажуулжээ.

.

Манай улсын хувьд ОХУ-аас БНХАУ-д  экспортолж  буй  түүхий нефтийн тодорхой хэсгийг  манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсан үйл ажиллагааг дахин сэргээх, Асгатын мөнгөний ордыг ашиглах бие даасан Монгол, Оросын хамтарсан компани байгуулах зэрэг асуудлыг тавьсан байна. Үүгээрээ сүүлийн жилүүдэд тасалдаад байсан Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг үргэлжлүүлэх аж. Уулзалтын үеэр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын төрийн өмчийн төлөөллийг “Эрдэнэс МГЛ” ХХК хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

 

Мөн 3 дугаар сарын 12-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэр нээлтээ хийсэн. Тус баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч БНХАУ-ын “Чи хуа” группын “Юүшэнгминг” ХХК барьж ашиглалтад оруулжээ. Тус уурхай нь  300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэ нь Баруун бүс дэх хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажлын байртай болох аж. Тус баяжуулах үйлдвэр энэ онд 84 мянган тн хүдэр боловсруулж, 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийх бол 2016 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 300 мянган тн хүдэр боловсруулж  одоогийн ханшаар 170 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн тооцоо гаргажээ.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boddoo:
sibirt 30 say hytad bga gedeg undsendee oros hynaltaa aldaj bgaa turuu chiin ur huuhed ni odoo 10 nas hurlee ter hytad huuhduud tend tursun bolhoor gazar nutag ni tedniih bolj taarna teheer oros huchgui bodlogogui yum bna daa hamtarah ene ter yumaa arga saam hiigeed huleey
2014-03-27
orostoi hamtrah ni zuv yum :
gehdee yag unuudriin baidlaar orost turiinhuu bodlogod zahiragddaggui huchtei bulegleluud ih bgaa uchir zasag tur ni tsegtsertel huleeh heregtei bas tsaa*gaa bair suuri ner hund ni yamar bhiig ni harah heregtei sh dee gj guitsuul yah bol xaxaxa
2014-03-27
зочин:
орост үндсэрхэх үзэл, тэр дотроо ази царайтныг үзэн ядах үзэл маш хүчтэй, асуудлыг шууд хүчээр шийддэг хоёр аюул байгаа юм. оросын мафи их аюултай.
2014-03-27
kazak:
ulgi aimagin nogoonuur sum bid ajilgui bid yagaad ajillaj bhgui yumbe.huja narin orond ub hotoos mongolchuud irj ajillache.huja nar haanaas orood ireb huja delhiig ezelsen ene ybuulache.
2014-03-27
турэмгийй оросуудаас болгоомжлое:
оростой хамаагуй хамтрах хэрэггуй байхаа ннад тэнэг оросууд чинь нэг одор эвгуй зан гаргана шуу дээ. одоо тэр орос ах гэж далжигнахаа больж уз тэнэгуудээ оросууд шууд дээрэмддэг дээрэмчид л болсон шуу болгоомжтой байх хэрэгтэй
2014-03-27
ямар бүтээгдэхүүн гаргана гэнээ? хэ хэ:
мөн 3 дугаар сарын 12-нд баян-өлгий аймгийн ногооннуур сумын нутагт “дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэр нээлтээ хийсэн. тус баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч бнхау-ын “чи хуа” группын “юүшэнгминг” ххк барьж ашиглалтад оруулжээ. тус уурхай нь 300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. энэ нь баруун бүс дэх хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажлын байртай болох аж. тус баяжуулах үйлдвэр энэ онд 84 мянган тн хүдэр боловсруулж, 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийх бол 2016 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 300 мянган тн хүдэр боловсруулж одоогийн ханшаар 170 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн тооцоо гаргажээ.
2014-03-26
ha ha:
энэ долирт одоо ямар хөрөнгө оруулагч итгэх билээ дээ. цусаар уйлсанч энэнийг байхад дахиж ирэхгүй ээ. улс орны эрх ашгийг бодоод өөрөө сайн дураараа огцорчихоочээ. тэгвэл чамайг үнэлье.
2014-03-26
өвөө:
хамтарсан үйлдвэрлэл манай улс оху -тай урьд нь тээврийн салбарт болон зэсын үйлдвэрт хийж байсан гэхдээ хамтарсан үйлдвэрүүд чинь техник технологийн хувьд энэ олон жилд үйлвэрлэлээ сайжируулах талаар ажиллахгүй байгаа, гэхдээ манай мэрэгжлийн яамдын муугийн уу? эсвэл хувь нийлүүлэгч стратикгийн зорилгоор сайжируулахгүй байна уу гэдэгийг сайн авч үзэхгүй бол бас нөгөө оюутолгой шигээ хот суурин байгуулахгүй партираар очиж ажиллаад дараа нь ухсан нүхтэй үлдэхээр юм хийчихээд бас нэг онгон охиноо алдчихлаа гэх юм биш биз дээ? төрийн өндөрлөгүүд, мэргэжилийн яамдын удирдлагууд минь мэдэхгүй бол мэддэг хүмүүсээс ард түмэнээсээ асуугаарай даа. оху -ын яамдууд бүгд үндсэн мэрэгжилийн сургууль төгссөн ажлаа багаас нь хийгээд мэрэгшсэн хүмүүс байдаг шүү түүнээс намын харъяалал дагаж мэрэгжилгүй хүн яам толгойлдоггүй шүү дээ. одоо хуучны орос ах нар биш болсон шүү дээ ард түмэн харж байгаа шүү дээ манайхан юм мэдэхгүй бас нэрэлхүүгээсээ болоод мэддэг царайлаад алдаатай гэрээ хийчэхэв дээ ерөнхийлөгч, уих-ын дарга минь онцгойлон анхаараарай. хашир хүн гэж хаширсанхүнийг хэлдэг, сүүнд халсан хүн тараг үлээх гэж байдаг шүү дээ
2014-03-26
иргэн:
украйнаас сургамж авсан оросууд одоо маньтайгаа буцаад саймшрах юм биздээ. уул нь ч юу нь буруу байхав. гэхдээ зөвлөлт ахдүү гэгдэх үзэл суртлын анд бус их орос гүрний бодлого ирж буй гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хот хоорондын жолооч нар холбогдож бүртгүүлээрэй
2014-03-26
time:
heterhii hangaltgui bna.
2014-03-26