УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

  Улсын Их Хурлын гишүүн асан Д.Дондог, болон А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нар нь бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Хэргийн материалыг дүүргийн 1-р прокурорын газраас хянаад дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорийн яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2014 оны 3-р сарын 24-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлжээ Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь УИХ-аас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар шийдвэр гаргахгүй хугацаа алдаж байсан болон яллагдагч нар олон удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлын улмаас түдгэлзүүлсэн байсан бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэлүүд нь арилсан учир хэргийг сэргээн шалгуулж улмаар шүүхэд шилжүүлжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
iim yumnuudiig bh gazar luu ni ilgee.mongold huuli baidag yum shuu.luiwarchid sunutugei.luiwarchdiin baih yostoi gazar bol shoron.tendee uuilee edleed baij baig.dondogoo chamd garah grts bhgui.hariutslagaa hulee....
2014-03-27
bolor:
naad dondog chin unheer tiim luivar hiij baisan sh dee. mungu tugrugnii asuudaliig ni tuslah boloh sainbayar ni guitselduuldeg baisan.
2014-03-27