Зураач С.Дагвадоржийн нэрэмжит үзэсгэлэн нээгдлээ
БНСУ-д болсон олон улсын уралдаанаас анхны Гран-при шагнал хүртсэн зураач С.Дагвадоржийн нэрэмжит уран зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтэд Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батзориг болон холбооны гишүүд, МҮХАҮТ-ын урлаг соёлын зөвлөл, Булган аймгийн Залуучуудын холбооны төлөөлөл оролцсон юм. Үзэсгэлэнд Булган аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, хөшөө дурсгал, уул ус, ард түмний аж амьдрал, хот сууринг харуулсан 40 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.
Нээлтийн үеэр Ц.Батзориг “Манай холбооноос Дүрслэх урлагт Монголыг үлдээх, орон нутгийн “Уран зургийн галерей”-н эх үүсвэрийг тавих, үзмэрийн санг бүрдүүлэх зорилгоор Монгол улсаа тойрон аялах санаачлагыг анх гаргасан. Энэ зорилтын хүрээнд бид эхний ээлжинд Булган аймгийг онцлон тойрон аялаад эдгээр бүтээлийг туурвилаа. Цаашдаа аялал болон үзэсгэлэн маань гарсаар байх болно” хэмээн онцолсон юм.
Үзэсгэлэн энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Б. Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ