Ялагч хүүхдүүд АНУ-д аялж, сурах эрх гардав

img

Америкийн нэр хүнд бүхий 110 их дээд сургуульд тэтгэлгээр суралцуулах, оюутан элсүүлэх үйл ажиллагаа явуулж буй IDEA хөтөлбөрөөс зохион байгуулсан “IDEA scholarship” англи хэлний олимпиад энэ сарын 23-нд өндөрлөсөн. Уг олимпиадад байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болов. Олимпиадад 15 сургуулийн ахлах ангийн 958 сурагч оролцож мэдлэг чадвараа сорьсон байна. Энэхүү олимпиадыг 9-10, 11-12 анги гэсэн 2 ангиллаар явуулсан аж.

1

Олимпиадын 9-10-р ангийн сурагчдаас тэргүүн байр эзэлсэн HOBBY сургуулийн сурагч Ч.Эгшиглэн Монгол Улсаа төлөөлөн Харвардын их сургуулийн “Leadership in Action” 7 хоногийн хөтөлбөрт үнэгүй хамрагдах эрхтэй боллоо. Мөн 11-12 ангийн сурагчдыг тэргүүлсэн HOBBY сургуулийн сурагч Б.Санчир Калифорни мужаар 7 хоног аялах эрх гардан авсан юм. Хоёр ангилалд дэд болон гуравдугаар байр эзэлсэн н.Хатанбүүвэй, Б.Номундарь, Б.Од-Эрдэнэ, н.Нямрагчаа нар Колумбиа, Жон Хопкинсийн их сургууль болон Калифорни мужийн хэлний сургуулийн “7 хоногийн зуны хөтөлбөр”-т хамрагдах эрхийг тус тус гардан авлаа.

1

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд IDEA сангийн гүйцэтгэх захирал Blair A.Bailey, Монголын боловсрол, залуучууд солилцооны үндэсний ассоциацийн захирал М.Туяа нар оролцсон юм.

1

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ