Улаанбаатарт бороо орно

img

 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, төв  болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Дархадын хотгороор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 3 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ойдаа:
оройтсон бороо,,, эртэдсэн бороо яадаг юм бол
2014-03-27