Пак Ын Хэ, Ангела Маркель нар уулзав
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ын Хэ Германы канцлер Ангела Маркель нар өчигдөр Нидерландын Гааг хотноо уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай “Yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч уулзалтын үеэр канцлерт хандаж “40 жилийн түүхтэй хоёр орны гадаад харилцаа цаашид тогтвортой байна гэдэгт итгэлтэй байна. Ирэх сард өндөрлөх Өмнөд Солонгос АНУ-ын хээрийн цэргийн сургуулилтын дараагаар Герман улстай хамтарсан цэргийн сургуулилт хийх саналыг минь хүлээн авна уу” гэжээ.
Ангела Маркель энэхүү саналыг хүлээн авч, 2015 ондоо багтааж хоёр орны хамтарсан сургуулилт хийхээ мэдэгдээд “Хойд Солонгосын түрэмгий үйлдэлд Өмнөд Солонгос улс хүлээцтэй хандаж, дайсагнасан харьцаанаас илүү эвлэрэх нь хамгийн зөв алхам” гэдгийг дахин сануулжээ. Ангела Маркель энэхүү уулзалтын дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзсан бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Барак Обамагийн хүсэлтээр Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абатай уулзаж, Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон баллестик пуужин туршсан асуудлаар байр сууриа солилцжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ