Тендэрээс өрссөн бороо
Бороо орж газар байгаль сэргэлээ. Цаанаа хүнд бодолтой хүн шиг дүнсгэр тэнгэр чийгтэй салхи сэвэлзүүлж урин цаг гадаа ирснийг мэдэгдлээ. Бас цалгардал алмайрлаа орхиж ажлаа хурдан эхлүүлэхийг зуны 3 сард шахуу ажилтай байдаг зам барилгын салбарынханд анхаарууллаа.
6
Ирэх сарын 1-нээс замын ажил албан ёсоор эхэлнэ гэж Засгийн газраас мэдэгдсэн. Ганц замаар тогтохгүй барилгын салбар, уул уурхай гээд гар нь загатнасан бүтээн байгуулагчид хөдөлгөөнд орно. Өнгөрсөн жил гудамж төслийн хүрээнд зарим нэг уулзвар замын ажил удаашрахад урдаа барьдаг шалтаг нь бороо байлаа. Дараа нь санхүүжилт саатсан, төрийн хүнд суртлааас болсон гэдэг суурь бэрхшээлийг хэлж зогсдог улс бол замынхан. Энэ онд нийслэлийн хэмжээнд 74 тэрбум 130 сая төгрөгийн авто зам, барилгын ажил хийгдэхээр төсөвлөсөн гэж нийслэлийн удирдлага мэдэгдсэн. Өмнөх оны төсөвт өртөгтэй харьцуулахад бараг гурав дахин буурсан үзүүлэлт. Гэхдээ мөнгөний тоо танагдсан ч чанар нь дээшээ суга явна гэж Нийслэлийн автозамын газрын дарга Д.Нанзаддорж онцлон амалж байгаа.
6
Мөнгийг нь богочихсон, захиалагч бэлэн байгаа. Харин гүйцэтгэгч нь хэн байх вэ. Энэ замуудыг ямар компаниуд тавих вэ гэдэг нь нэг мөр цэгцрээгүй л байна. Хэн гүйцэтгэх вэ гэдгийг өнөөх тендер шалгаруулалтаар шийднэ. Одоо шууд хараад мэдчихээр тендерийн үйл ажиллагаа ил тод нээлттэй болчихоогүй байгаа болохоор энд урьдын ужиг удаашрал наймаалцал тохироо байгаа гэсэн хардлага иргэдэд ба тендерт өрсөлдөх хүсэлтэй компаниудад байгаа нь буруу биш.
6
Албан ёсоор мэдээлэгдээд байгаагаар "Зуун айл" барилгын материалын зах болон Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгч компаниуд нь аль хэдийнэ тодорч ажлаа эхлүүлсэн байна. Налайх дүүрэг дэх Петровисын ШТС-аас Цайз захын замын уулзвар хүртэлх 1.3 км, Төв номын сангийн уулзвараас Улсын нэгдүгээр төв эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендер зарлагдсан байдалтай сонгон шалгаруулалт /тохироо ч байж магадгүй/ ид явагдаж байгаа. Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур гаран Их Монгол хорооллын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлтийн ажил зураг төслийн шатандаа явж байгаа гэж байна. Мөн Сансарын туннелийн 0.5 км авто замын шинэчлэлтийн зураг төсөл ч боловсруулах шатандаа л байгаа сурагтай. Замынхныг ийн зураг төслөө нухаж суухад бороо цонхон дээр нь тогшиж байна.
6
Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг зорих бидний хэлж заншсанаар Баянхошуу хойгуур буюу Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийн шалгаруулалт ид шатандаа явж байгаа л гэдэг. Цагийг нь тулгаж байгаад л ар араас нь ялагчийг тодруулах нь ардаа урт сүүлтэй сунжирсан гүйцэтгэл болж иргэдийг чирэгдүүлдэг гэдгийг мартсан гэмээр санагдана. Ингэж дээрээ тендерийнхэн хороо найрч дуустал нь гацааж, дараа нь бороо хэчнээн өдрөөр манантан орж ажлыг нь зогсоож хөөрхий ялсан гүйцэтгэгчийн чансааг сорихыг бид таашгүй байна. Байгаль эх урин цагаа унжиж хоцроосонгүй бороо явуулж, бүтэн байгуулах таатай цаг ирснийг мэдэгдлээ. Харин тендер гэх түгжээг мултлах эрхмүүд цагаа барихгүй наашаа хэлэх үг, чимээ байхгүй, цаашаа харсан шивнээ ихтэй л байх шиг байна.
6
Дөрөвдүгээр сарын 1-н хаяанд ирлээ. 74 тэрбум 130 сая төгрөгөөр хийх авто зам барилгын ажлын гүйцэтгэгчид тодорч, ажил нь хэзээ эхлэх юм бол доо. Тэднээс бороо лав өрслөө. Дандаа ингэж борооны хойно хөдөлж цув нөмрөөд байвал дуусаагүй зам дагасан намрын синдром дахих магадлалтай.
6
СЭТГЭГДЭЛ БИЧИХ