Н.Алтанхуяг: Монголд тавтай морилоорой

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улсад БНХАУ-аас хөрөнгө оруулагчидтай хийх уулзалт”-ад оролцлоо. Уулзалтад Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Уугангэрэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, хяналт шалгалттай асуудалд хариулт өгөхөөр УМХГ-ын дарга Д.Батмөнх зэрэг холбогдох албаныхан оролцлоо. Уулзалтад нийт 120 орчим төлөөлөгч оролцож, Монголын хөрөнгө оруулалтын орчин, талууд хамтран ажиллаж бизнес эрхлэх нөөц боломжийн талаар ярилцлаа.

6

Уулзалтыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа маш эрчтэй, хурдтай хөгжиж өргөжиж байна. Монгол улсын ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцааг бүх салбарт, тэр дотроо эдийн засгийн чиглэлээр хамтарч, маш тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн. Энэ хугацаанд Монгол улсад хөрөнгө оруулалт хийсэн БНХАУ-ын төлөөлөгчид та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Монгол улсын Шинэ засгийн газар маань гадаадын хөрөнгө оруулалтад тааламжтай нөхцөл бүрдүүлэх олон хуулийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд батлан гаргалаа. Бид хөрөнгө оруулалтынхаа хуулийг шинэчилж, ямар хэмжээний хөрөнгийг хэдий хугацаанд оруулвал татварын орчин тогтвортой байх вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Товчоор хэлэх юм бол манай хууль эрх зүйн орчин байн байн өөрчлөгдөөд байдаг гэдэг шүүмжийг арилгаж чадсан. Хууль эрх зүйн энэ орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас гарсан дүрэм журмыг хурдан ойлгомжтой болгохын тулд нэг цэгийн үйлчилгээнтэй болгох ажлыг хийсэн. Одоо монгол улсад хөрөнгө оруулахад урьдынх шиг төвөгтэй хүнд сурталтай байдаг асуудлыг багасгаж чадсан. Манай Эдийн засгийн яамны харъяанд ажилладдаг гадаадын хөрөнгө оруулалтын газар буюу Инвест Монголиа гэдэг агентлаг руу хандахад маш олон зүйлийг нэг цэгээр хийж гүйцэтгэх боломжтой болсон. Улам их хөрөнгө оруулаарай. Монгол улстай илүү их нягтарч ажиллаарай. БНХАУ, монгол улс хоорондоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудыг тохиролцсон. Зөвхөн тохиролцоогүй энэ чиглэлийн олон ажлыг эхлээд явж байгаа гэдгийг хэлмээр байна. Олон зүйлүүд дотроос бидэнтэй хамтарч ажиллах нэг томоохон төсөл байгаа. Тэр бол нүүрсийг хийжүүлэх төсөл. Энэ төслийг хоёр улс хамтарч босгоно. Урьдчилсан байдлаар 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай том төсөл байгаа. Аль алиных нь хөгжил дэвшил, нөгөө улсдаа, ард иргэдийн ахуй амьжиргаанд эерэгээр нөлөөлж, сайн үр дүн үзүүлж байхын тулд бид цаашид улам нягт хамтарч ажиллана. Та бүхний бизнесийн үйл ажиллагаанд улам их амжилт хүсье. Монголд тавтай морилоорой” гэлээ.

6

Энэхүү уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шолун болон тус улсаас манай улсад үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй компанийн төлөөлөл, тус улсын хөрөнгө оруулагчдын байгуулсан ТББ-ын удирдлагууд оролцож, бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа өнөөгийн нөхцөл байдал, түүнээс хэрхэн гарч болох арга замын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв.

7

Элчин сайд Ван Шолун хэлэхдээ “1990-ээд оноос өнөөг хүртэлх хугацаанд нийлбэр дүнгээрээ БНХАУ-аас Монгол Улсад 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Одоогийн байдлаар 6000 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик байдаг ч 2000 гаруй нь л тогтвортой ажилладаг. Монгол Улс Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталсан нь шинээр орж ирэх болон одоо бизнес эрхэлж буй компаниудын анхаарлыг ихээр татсан. Харин энэ хуулийг дагаж хэрэгжүүлэх журам батлагдахгүй байгаа нь аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байна” гэв.

7

Уулзалтад оролцогчид энэ үеэр уул уурхай, нүүрс, газрын тос, харилцаа холбоо, барилга, барилгын материал зэрэг манай улсад хамгийн их хөрөнгө оруулалт оруулдаг салбарын томоохон компанийн удирдлагууд хүндрэлтэй байгаа асуудлуудаа манай улсын холбогдох яам, агентлагийн удирдлагуудад танилцуулсан. Улмаар зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд хууль, эрх зүйн орчноо тогтворжуулах, ажиллах хүчний квотын асуудлыг эргэн харах, татварын дарамт үүсгэхгүй байх, дэд бүтцийн хөгжлөө түргэсгэх шаардлагатай зэрэг санал хэлсэн.

7

Уулзалтад оролцсон Засгийн газрын холбогдох яам агентлагуудын удирдах ажилтнууд хөрөнгө оруулагч компаниудын төлөөллийн сонирхсон асуултад хариулт өгсөний зэрэгцээ дэвшүүлсэн асуудлыг багцалж, тодорхой ажлын төлөвлөгөөгөө гаргаж, санал хүсэлтийг барагдуулахаар болов.

6

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголдоо:
монголдоо гэчихээгүй байгаа даа
2014-03-27
сүйрэл:
хятад зэрэг энэ соёлжйж амжаагүй бүдүүлэг орнууд уул ус эвдэлж сүйтгээд буцаан сэргээх тал дээр ямарч хөрөнгө зарахгүй тэр талийн ямарч ойлголтгүй улс яана даа бид.
2014-03-27
boogii:
gadaadaas,ter tusmaa hyatadaas ajillah huchnii kwot g nemegduulj bolohgui e,yasanch bolohgui.mash auyltai.ircheed yavahgui,ohid huuhnuudiig tataj changaagad jiremsluuleed bolohgui,end tend ger bul boloh ni ulam l nemegdeh handlagatai bolchihson bna.
2014-03-27
zochin:
gadaadiin horongo oruulah n sain ch irsen hoinoo zovhon oorsdiin duraaraa zagnaj tuhain ulsiinhaa huui durmiig ygshtal bieluulj hen heniihee erh ashigt niitcuulen ajillahiig ehnees n l taniulj surtalchilgaa hiimeer ym.
2014-03-27