Д.Ганбаатар хамтарсан бэлтгэлийг удирдаж байна
Болгар улсын Пловдив хотноо nрэх сарын 03-12-ны өдрүүдэд туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд оролцох 50 гаруй орны өсвөрийн сэлэмчид тэмцээний өмнө хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.
Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар уг хамтарсан бэлтгэлийг удирдах дөрвөн дасгалжуулагчийн нэгээр сонгогджээ. Энэ нь монгол дасгалжуулагч олон улсын хамтарсан бэлтгэл удирдаж буй анхны тохиолдол аж.
Энэ удаагийн өсвөр үе залуучуудын ДАШТ-нд 2013 оны шилдэг тамирчин Б.Амарболд эх орноо төлөөлөн оролцоно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ