Жүдочид “Самсуны Гран-при”-ийг зорилоо

img

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг уламжлалт цуврал тэмцээнүүдийн нэг, Турк улсын Самсун хотноо жил бүр зохион байгуулагддаг Самсуны Гран-при энэ сарын 28-30-ны өдрүүдэд болно.

Энэхүү тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 52 кг-д Ч.Аззаяа, А.Батзул, 63 кг-д Б.Ганхайч, С.Адилцэцэг, 70 кг-д Б.Хулан, Д.Одханд нар зодоглох аж. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д М.Ганболд, Ц.Цогтбаатар, 66 кг-д Б.Батгэрэл, Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, -100 кг-ийн жинд Б.Серик нар өрсөлдөнө. Баг тамирчид  дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлага дор тэмцээндэ оролцох юм.

Тэмцээний дараа буюу энэ сарын 31-ний өдрөөс ирэх сарын 11-нийг хүртэл манай эрэгтэй шигшээ багийн тамирчид Германы Берлин хотноо хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Уг бэлтгэлд манай тамирчдаас гадна Герман, Гүрж, Австри, Азербайжаны бөхчүүд хамрагдах аж.

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ