Н.Алтанхуяг: “Чалко”-гийн өрийг зургаадугаар сард төлөөд дуусна
Долоо хоног бүрийн пүрэв гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхий сайд-30 минут” уулзалтыг зохион байгуулдаг билээ. Уулзалтын эхэнд тэрээр үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр иргэдээс ирүүлсэн 888 төслийн санхүүжилтийг хэрхэн олгох тухай, мөн Чингис бондын хөрөнгийг юунд зарцуулсан тухай, тав дахь жилдээ зохиогдсон “Монголын эдийн засгийн форум”-ын талаар товч мэдээлэл хийсэн.
ы
Тухайлбал, экспортыг дэмжих жилийн хүрээнд дотооддоо үйлдвэл эрхлэгчдийн сонгон шалгаруулалтад 888 төсөл үлдэж, санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь арилжааны банкнаас тавьсан шаардлагыг тухайн төсөл хангаж байгаа нөхцөлд Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь олгох замаар зээл олголт үргэлжлэх аж.
б
Харин олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларыг хэд хэдэн чиглэлээр зарцуулсны нэг хэсэг нь цементийг дотооддоо үйлдвэрлэх компаниудыг дэмжихэд зориулагдсан. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт дэмжлэг үзүүлснээр жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэдэг байсан. Одоо хүчин чадал нь нэмэгдсэн тул удахгүй 1 сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой болно. Дорноговь аймагт цементийн хоёр ч үйлдвэр ашиглалтад орсноор 2015 оноос Монгол Улс цементийн хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг болох ажээ.
ыШинэчлэлийн Засгийн газар орон нутгийг хөгжүүлэхэд анхаарч “Шинэ сум” төслийг хэрэгжүүлжсэн. Энэ ажлын үр дүн болж ирэх бямба гаригт Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад “Шинэ сум” ашиглалтад орно. Энэ жил 10 гаруй сумыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгасан. Мөн аймгуудыг хөгжүүлэхэд анхаарч энэ онд найман аймагт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Түүний нэг нь Хэнтий аймаг аж. Ирэх даваа гариг буюу гуравдугаар сарын 31-нд тус аймгийг зорьж, 1000 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцохын зэрэгцээ оношлогооны төвийн нээлтэд оролцоно. Улаанбаатар хот руу буцах замдаа Говьсүмбэр аймагт ажиллана гэв.
ы
Мөн энэ үеэр Ерөнхий сайд ирэх саруудад хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулснаас гадна нийслэлийн утааны асуудлыг мартаагүй байгаа гэдгээ сануулсан. Нийслэлийн утааны асуудлыг урин дулаан болж байна гээд ярихгүй байна гэж битгий бодоорой. Утааны асуудалд санаа тавьж байгаа. Утааг бууруулах зориулалттай зууханд утаа гаргадаггүй түлш ашиглах ёстой. Энэхүү түлш буюу коксжсон нүүрсийг гаргаж авах ажлыг холбогдох байгууллагууд хийж байгаа. Ирэх намар гэхэд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад юу хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Дээрх мэдээллүүдийг өгсний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
й
-“Эрдэнэс таван толгой” компанийн олборлолтын явц ямар байгаа вэ?
-Бид хоёр дахь өдрийн өглөө нүүрсээ ярьж байгаа. Нүүрсээ ярихдаа зөвхөн “Таван толгой”-г ярихгүй. Дандаа хувийн компаниуд гаргаж байгаа шүү дээ. Тэд нарт тулгарч байгаа асуудал юу байна, Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ яагаад буугаад байна, бид яаж зардлаа хэмнэж болох вэ гэдгийг ярьж байгаа. Нүүрсний үнэ буурсантай холбоотой бэрхшээл гарч байгаа нь үнэн. Гэхдээ “Таван толгой”-н хувьд нүүрсний олборлолт хэвийн явж байгаа.
ы
-Монгол Улсын “Чалко”-д төлөх өр хэр хэмжээтэй үлдсэн байгаа вэ?
-“Чалко”-д төлөх өрнөөс хоёр сая тонн нүүрс үлдсэн. Хоёр сая тонн нүүрсийг гаргаад тавьчихсан. Зөөж л байгаа. Энэ эрчээрээ зөөгөөд байвал 5,6 дугаар сар гээд “Чалко”-гийн өрийг төлөөд дуусна. Тэр өр зогсох юм.
й-“Баруун цанх”-д олборлолт хийж байгаа туслан гүйцэтгэгч 10 гаруй компанийн төлбөрийг “Эрдэнэс таван толгой” компани өгөөгүй гэсэн. Үүнийг Засгийн газар мэднэ гэсэн тайлбарыг өгөөд байгаа гэх мэдээлэл байна. Энэ хэр баталгаатай мэдээлэл вэ?
-“Эрдэнэс таван толгой” ямар компаниудад өртэй юм гэдгийг би мэдэхгүй байна. Тиймэрхүү аж ахуйн хоорондын тооцоо байгаа байх. Дээр нь нүүрсээ гаргаад аж ахуйдаа мөнгө өгөх ёстой. Гэтэл нүүрсний үнийн уналттай холбоотой төлбөр тооцоо саатаж байгаа юм ч байгаа байх.
й
-“Эрдэнэс MGL” корпораци болно гэсэн мэдээлэл байна?
-“Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт” компаниуд бүгд нийлээд “Эрдэнэс MGL” компанийг бүрэлдэхүүн болж байгаа юм. Түүнээс биш корпораци болох асуудал байхгүй.
ый
-Слайд гэдэг компанийг Чингис бондын санхүүжүүлсэн, Ерөнхий сайдын ангийн хүүхэд гэх зэрэг мэдээлэл байна?
-Юм хийе гэхээр надад угаасаа янз бүрийн нэр хоч зүүдэг юм. Би та нарт хэлье. Ирэх 11 сар гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсан байх ёстой гэж Э.Бат-Үүл даргад үүрэг өгсөн. Ямар компаниар яаж хийлгэх нь тэдний асуудал. Энэ асуудлыг шийд гэж шаардаж, хийлгэүүлэх үүрэг нь Засгийн газрын асуудал. Яг нөгөө Бумбардай гэдэгтэй адил асуудал. Засгийн газар бодлогоо гаргаж, монголын хүүхдүүд түүх, соёл, ёс заншилаа мэддэг байх ёстой. Түүнд тохирсон мэдээ мэдээлэл бэлд гэж үүрэг өгсөн. Тэр үүргийг биелүүлэхдээ хэн хариуцаж, хэнээр хийлгэх нь өөр асуудал. Хоёр өөр чиглэлтэй. Гэхдээ Засгийн газрын үүргийг биелүүлэхдээ нээлттйэ тендер зарладаг. Зарим тохиолдолд буюу патенттай ажил дээр тендэр зарладаггүй, бусад тохиолдолд нээлттэй байгаа.
ы
-Бизнес эрхлэгчид Засгийн газраас хоёр зүйл хүсч байгаа. Бараа бүтээгдэхүүнээ экспортлоход үүсч байгаа хүндрэлийг Засгийн газрын түвшинд хөршүүдтэйгээ ярилцаж тохирох. Ялангуяа хойд хөрштэй тохиролцох тал дээр анхаарлаа хандуулаач ээ гэж байна?
-Хятад руу манай бүтээгдэхүүн сайхан гарчихдаг. ОХУ-ын хувьд жаахан асуудалтай. Татварын өндөр бодлоготой. Гэхдээ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээс өмнө өндөр татваруудаа буулгана гэж амалсан. Тэр үед экспортын асуудал шийдэгдэнэ.
й
-Эрчим хүч экспортлогч улс болох боломж Монгол Улсад байгаа. Дотоодынхоо хэрэгцээг хангачихаад урд хөрш рүү гаргах боломж байна гэж мэдээлж байна?
-Эрчим хүчний салбарын хувьд 2014 маш том ургац хураана. Монгол Улс ойрын хэдэн жилийн хугацаанд 173 мегаваттыг суурилуулсан түүх ер нь байхгүй дээ. Мөн IV дүгээр ЦС дээр 123 мегаватт, III ЦС дээр 50 мегаваттыг суурилуулсан. Ингэснээр ирэх өвлийн цахилгааны хүндрэл багасна. Цаашдаа эрчим хүч экспортлох асуудал ирээдүйд яригдах байх. Сайхан өөдрөг л юм. Гэхдээ Таван толгойн 550 мегаваттын станц ашиглалтад орох ёстой. V дугаар ЦС ашиглалтад ороод ирэхээр экспортлох асуудал яригдах байх.
ый
-Эдийн Засгийн хөгжлийн сайд “Монголын эдийн засгийн форум”-д яагаад оролцоогүй юм бэ?
-Энэ чинь Засгийн газрын арга хэмжээ биш. “Монголын эдийн засгийн форум” нэртэй төрийн бус байгууллагын зохион байгуулж байгаа арга хэмжээ. Тэд нар хэнийг, яаж оролцуулахаа өөрсдөө шийддэг. Ер нь Засгийн газар очиж баахан ажил ярьдаг талбар биш. Өөрсдийгөө сурталчилдаг үйл ажиллагаа биш юм. Манай бизнесийнхэн ирж хөгжил, хөгжлийн гарцаа хэлдэг талбар.
ы-“Эрдэнэс таван толгой” компанийн менежментийг сайжруулах үүргийг Засгийг газарт өгсөн. Ямар ажлууд хийж байна?
-Олон арга хэмжээ авч байгаа. Менежмент сайтай хүмүүс, улстай ярьж байна.
й
-Уул уурхайн яманы газрын дарга н.Батболд гэдэг хүн одоо болтол ажлаа хийсээр байгаа. Татварын байцаагч эмэгтэйчүүдтэй холбоотой эмгэнэлтэй асуудлыг түүнтэй холбож ярьж байна. Төрийн албанхаагчийн ёс зүйн асуудал яригдахгүй гэж үү?
-Тэр чинь надтай холбоогүй асуудал байна. Хууль хяналтынханы асуудал.
ыб
-“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт хойшлогдож магадгүй гэж байна. Далд уурхайн асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлье гэдэг байр суурин дээр байгаа. Өнөөдөр ч энэ байр суурь хэвээрээ. Хоёрдугаарт, Дэлхийн эдийн засгийн байдал сайнгүй байгаагаас түнш маань хөрөнгө оруулахаас яарахгүй байна. Түүнээс Монгол Улсын Засгийн газраас болж асуудал үүсээд саатсан юм байхгүй. Бид нар нээлттэй байгаа.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ