Хүчирхийлэл үйлдэгчдэд оноох ялыг чангатгая

img

Саяхан Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд IX ангийн сурагч долоон настай охиныг  хүчирхийлсэн хэрэгт холбогджээ. Одоогоор хүүг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн ялыг нэлээд хүндрүүлж 5.6 жилийн хорих ялаар шийтгэсэн гэнэ.

ы

Ер нь иймэрхүү хэргийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Хүчиндэх гэмт хэрэг нь ухамсарт оюун ухаан, бэлгийн харилцааны талаархи ойлголт болон бэлгийн бойжилт нь бүрэн гүйцээгүй бага насны охидод маш хүнд тусаж сэтгэлзүйн маш том хямрал хор уршиг үлдээдэг. Гэм буруутан нь ялаа эдлээд явахад ард нь цэцэг цэврүү шиг дэгж дэрвэх насандаа хүчирхийлэлд өртсөн хөөрхий охины хохь болоод үлдэх үү. Яах вэ.

ы

Манай улсад гурван өрх тутмын нэгд нь хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна гэсэн судалгаа бий. Монголд гардаг нийт гэмт хэргийн тал хувь нь гэр бүлийн хүрээнд гарч байгаа нь харамсалтай. Хүчирхийлэлд өртөгчдийн 80 гаруй хувь нь охид, бүсгүйчүүд байна. Цэцэг цэврүү шиг дэгж дэрвэх насандаа хүчирхийллийн харанганд өртсөн охин үрсээ бид яах вэ?  Хүчирхийлэл халдварт өвчин шиг тархаж байгааг хараад тоолоод суух цаг биш байлтай.

й

Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх юм. Тэдний цаана олонд мэдэгдэлгүй хэчнээн хүн хүчирхийлэлд өртсөнийг таах аргагүй. Хүчирхийлэлд өртсөн хэн нэгэн  гомдол гаргая гэхэд хамгийн наад зах нь улсын тэмдэгтийн хураамж 70 мянга 200 төгрөг төлнө. Мөн эмнэлэгт үзүүлэх үзлэг шинжилгээний мөнгө гээд чамгүй төсөв гарна.

й

Ядуурал, архидалт хэмээх бараан үүл нийгмийг бүрхсэн нь хүчирхийлэл үйлдэгдэх гол хүчин зүйл болж байгааг хаа хаанаа анхаарах цаг хэдийнэ иржээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд шөнө хар дарж зүүдлэх, нойргүйдэх, харанхуйгаас айх, үргэлж уурлах, зожигрох, ганцаараа байхыг илүүд үзэх зэргээсээ болж сэтгэл гутралд ордог гэж сэтгэл зүйчид хэлдэг.

й

Мөн энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд  байнга зовлон бэрхшээл тоочих, өртөө итгэлгүй, сул дорой, сэтгэлээр унах, ямар нэгэн юм нууцлах, хэн нэгний эсхүл өөрийнхөө тухай учир нь үл мэдэгдэх зүйл яриад эхлэх, амиа хорлох оролдого хийх зэрэг сөрөг талтай байдаг аж. Тиймээс хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл санаа дэмжих нь хамгаас чухал. Нөгөө талаар бусдын амьдралд насан туршийн айдас түгшүүр үлдээснийх нь төлөө хүчирхийлэл үйлдэгчдэд оноох ялыг чангатгах цаг болжээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ta nar harj l bgaarai :
nuguu huurhii 21 tei ohin yalaa suuld uuruu arhichin bolj taarsan dorligjav frokror hurtel yag ch 48 tsag zodoogui shuu geh maygiin yum yarisan bsan odoo udahgui aygui bol ter jaahan amitan ni uuruu udsun buruutai mygiin l yum garch irne dee
2014-03-28
12 jiliin surgaltaar eserguutsej bna:
xuduu zaluu xun mal malaad amidrax arga alga. 6 nastai xuuxdee surguuliin dotuur bairand ene met xayaad xen mal saxiaad suux be salbariin said ni yu bodoj yavdag yum bol.
2014-03-28
uyanga :
paah yamar zevuun uudgui yum be iimerhuu uudgui novshnuudiig tsaazaar avbal taarna. huchingiin hergiin huuliig busad huuliudaas hamgiin changa ni bolgoh heregtei. huchin j bas negen turliin setgetsiin gajig.
2014-03-28
uyanga :
paah yamar zevuun uudgui yum be iimerhuu uudgui novshnuudiig tsaazaar avbal taarna. huchingiin hergiin huuliig busad huuliudaas hamgiin changa ni bolgoh heregtei. huchin j bas negen turliin setgetsiin gajig.
2014-03-28
adguuslag amitas olshirchee:
nyalh jaahan ohiniig huchindej baidag iim hun-bish 2 hultei adguuslag amitas olshirood baigaagiin tsaad uchir shaltgaaniig erdemted sudalj dugnelt gargan zasgiin gazart , bolovsroliin yaamand avah arga hemjeenii chigleliig ugeh tsag bolson baina.
2014-03-27
иргэн:
хүчин ялангуяа бага насны хүүхэд болон биеэ хамгаалах чавдаргүй байдлыг далимдуулсан мунагуудад оноох ялын хэмжээг нэмэх хэрэгтэй.шоронд 10-12 жил суулгах хэрэгтэй .хүн биш хүн хогнууд шдээ.насанд хүрсэн аальгүй мөнгөний төлөөх хүүхнүүдэд бол өөрсдөд нь авах арга хэмжээг ч нэмэгдүүлэх хэрэгтэй
2014-03-27
сахалт:
ер нь хүчирхийлсэн, хүчиндүүлсан хоёрыг хоёуланг нь л шийтгэдэг болчихвол энэ төрлийн гэмт хэрэг эрс буурна. яагаад гэвэл ихэнх хүүхнүүд өөрсдөө санй дураараа "хүчиндүүлчихээд" мөнгө төгрөгөн дээрээ тохирохгүй болохоороо цэрэг цагдаа болж баахан ажил уддаг шүү дээ. авилгал авсан, өгсөн хоёрыг хоёуланг нь шийтгэдгийн адилаар аль алиныг нь хариуцлагад татах нь зөв гэж бодож байна.
2014-03-27
baadai:
tomsogiig ni avch shiitgie
2014-03-27
zochin:
tsaazaar abah erhtei
2014-03-27
хүсэлт:
бас хүүхдээ жинхэнэ хүмүүжүүлж, асарч, сургаж байгаа олон эцэг эхүүдийг яагаад бичдэггүй юм бэ? олон олон гайхалтай авьяастай охид хөвгүүд наана чинь байна. түүнийг бичээч. дандаа нийгмийн хар муухай сүүдрийг бичээд өөр юм бичихгүй юм. нэг сайхан хөрөг найруулал бичихийг сэтгүүлчдээс чин сэтгэлээсээ хүсье
2014-03-27
99999:
staajiin yalaa cepgeej staajlax xepegtei
2014-03-27
иргэн:
энхэр хонгор үрс, түүний дотор охид бүсгүйчүүлийг маань хүчирхийлсэн мунаг эрийн шааруудыг өчиггүй цаазлах нь зүйтэй. гүйцээ. өөр яриа байхгүй.
2014-03-27
huchirhiilegchded:
myy zerleg hun araatan uhej dald orog
2014-03-27