1780 төгрөгийн ханшаар 21.4 сая ам.доллар худалджээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Төв банк саналыг 100 хувь биелүүлэн, 1780 төгрөгийн хаалтын ханшаар 21.4 сая ам.доллар, 287.05 төгрөгийн хаалтын ханшаар 31.4 сая юань худалдсан байна.
2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ