Зөвлөх эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Уламжлалт Анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн эмнэлэгт энэ сарын 31-ны өдөр буюу ирэх даваа гарагийн 09.00 цагт"Элгээ хамгаалья" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. "Уламжлалт анагаах ухаан-Нийгмийн эрүүл мэнд" нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Зөвлөх эмч нар оролцож, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмжийг өгөх юм.
6
Монгол Улсын Зөвлөх эмч:
1. МУ-ын Зөвлөх эмч, Акедемич, АШУ-ы доктор, профессор Б.Дагвацэрэн
2. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
3. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Олдох
4. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж
5. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор С.Хишигжаргал
6. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр Д.Чулуунчимэг
7. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр С.Оюунбилэг нар оролцох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 342539 дугаарын утсаар холбогдож авах боломжтой юм байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ