“Tectonic” компани 425,9 сая төгрөгийн хохирол барагдуулжээ

img

Байрны метр квадрат нь дутуу иргэд ШӨХТГ-т гомдол гарган шалгуулж, иргэдэд хохирол учруулсан нь тогтоогдвол хохиролыг барагдуулахыг шаардаж байгаа.

Тэгвэл ШӨХТГ-аас “Tectonic” компанийг иргэдийг хохиролгүй болгохыг үүрэгдсэний дагуу энэ сарын 26-ны өдрийн байдлаар 23 айлын 425,992,827 сая төгрөгийн хохирол барагдуулжээ. Түүнчлэн үлдсэн 10 айлын хохиролыг богино хугацаанд төлж барагдуулах тухай албан бичгээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн байна.

Тус компани нь иргэдийг хамгийн ихээр хохироосон гурван компанийн нэг юм. Тодруулбал, ШӨХТГ-т “Tectonic” компанийн “Khansvill” хороололд байр авсан 33 айл байрны метр квадрат дутуу талаар гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийхэд уг компани нь иргэдэд нийтдээ 620 орчим сая төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогдож байсан юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ