Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ

img

Санхүү эдийн засгийн дээд сургууль Кипр улсын Никозиа их сургуультай хамтран “Зочлохуйн үйлчилгээний менежментийн хөтөлбөр” боловсруулан гаргасан аж. Уг хөтөлбөрийн дагуу өнөөдөр 10:00 цагт “Аялал жуулчлал, зочлохуйн үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд-2014” форумыг хамтран зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагаанд ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Аялал жуулчлалын салбарынхан, зоогийн газар, зочид буудал, жуулчны баазуудын төлөөлөл оролцох аж. Тэд зочлохуйн үйлчилгээний стандарт, чанарт нөлөөлөх хүчин зүйлс, салбарт тулгамдаж буй хүний нөөц, түүнийг хэрхэн бэлтгэх талаар хэлэлцэнэ.

Зочлохуйн үйлчилгээний менежментийн хөтөлбөр нь анхны элсэлтээ авч одоогоор оюутнууд тогооч, угтах үйлчилгээ, өрөө үйлчилгээний ажилтнаар бэлтгэгдэж байгаа аж. Суралцагсадыг онол дадлагын мэдлэгийг хослуулан төв лабораторит иж бүрэн тоног төхөөрөмж, зочид буудлын өрөө, тасалгаа, хоолны үйлчилгээний гал тогоо, кафе болон ресепшний хэсэгт дадлагажуулан олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр сургалтыг явуулдаг байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ