“Энэрэл” төвд сургалт явуулжээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Энэрэл” төвийн багш н.Энхтуяа нь тус төвийн хүүхдийг зодсон тухай бичлэг олон нийтэд цацагдаж, анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа.
Энэ асуудалд Орхон аймгийн прокуророос анхаарал хандуулан Цагдаагийн газарт шалгагдаж байгаа материалд нэгтгэн шалгуулж байгаа. Мөн энэ сарын 25-ны өдөр “Энэрэл” төвд прокурор, Цагдаагийн Газрын хүүхдийн ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан байна. Ингэхдээ “Хүүхдийн эрх-үүрэг” сэдвээр сургалт явуулах, харилцан ярилцах, болон тус төвийн багш, сурагчдаас, хоорондын харилцаа, үйл ажиллагааны талаарх саналыг тусгай хуудсаар авч нэгтгэн судалжээ.
Уг сургалтад 5 багш, 27 хүүхэд хамрагдсан ба санал өгсөн багш, сурагчдын 84.7 хувь нь байгууллагын үйл ажиллагаа хэвийн, багш нар сурагчидтай сайн харилцдаг гэж үзсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ