Ким Кардашианы хуримыг Опра хөтлөнө
Ирэх тавдугаар сарын 27-ны өдөр Италид болох реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нарын хуримыг хөтлөгч Опра Унфри хөтлөхөөр болсон тухай Hollywoodlife.com мэдээллээ. Энэ тухай Ким өнгөрсөн долоо хоногт оролцсон “Late Night” нэвтрүүлгийн үеэр хэлжээ. “Өглөө сэрээд шуудангийнхаа хайрцагыг шалгахад Опрагаас шуудан ирсэн байсан. Би Кейниг дуудаад хамт захиагаа унштал гайхалтай зүйлийг бичсэн байсан. Одоо хүртэл итгэж чадахгүй байна. Энэ хурим гайхалтай болно” гэж Ким ярьжээ.
6
Кейни Уэст Опраг их хүндэлж хайрладаг учир хуримынхаа урилгыг явуулсан байна. Харин Опра Ким Кардашиан руу шуудан илгээж “Хэрвээ хүсч байвал хоёр дүүгийнхээ хуримыг хөтлөхийг минь зөвшөөрнө үү” хэмээн хариу илгээснээр тэдний хуримыг хөтлөхөөр шийдсэнээ мэдэгджээ. Опра өмнө нь Том Круз, Николь Кидман хоёрын хуримыг хөтөлж байсан туршлагатай нэгэн юм. Харин Том Круз хуримаа хөтлүүлэхийн тулд түүнд нэлээдгүй мөнгийг санал болгож байжээ.
6
Ким Кардашиан хуримынхаа үеэр Опрад хуримын төлбөр гэж ирэх сарын “Опрагийн шоу” нэвтрүүлэгт гэр бүлээрээ оролцож, хамт Италиар зугаалахаар болсон гэх мэдээллийг Опра үгүйсгэж, “Twitter” хуудаснаа “Би болзолтойгоор тэр хоёр хуримыг хөтлөөгүй” хэмээн жиргэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ