Уран бүтээлчдээр таталбар зургаа зуруулаарай
Уран бүтээлчид болон урлаг сонирхогчдод зориулсан “Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг маргааш 12.00-15.00 цагийн хооронд “Blue Moon” арт галарейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах аж. Өдөрлөгийн үеэр уран бүтээлчидтэй уулзан урлагийн талаар яриа өрнүүлэхээс гадна өөрийн таталбар зургаа ч зуруулах боломжтой юм. Энэхүү үзэсэгэлэнд “Blue Moon” арт галерейн гишүүн 30 гаруй уран бүтээлчийн өөр өөрийн арга барил, өнгө аястай 60 орчим бүтээл дэлгэгдэх юм байна.
Таталбар зураг нь маш богино хугацаанд зурагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар шаарддаг зургийн төрөл юм. Таталбар, судалбар зургийг идэвхитэй хийж дадал болгох нь уран бүтээлчийн чадварыг өсгөдөг учраас энэхүү өдөрлөгийг чухал ач холбогдолтой хэмээн үзэж “Blue Moon” арт галарейгаас дэмжин ажиллажээ.
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ