Жаки Чаны хамтлаг анхны клипээ гаргалаа
Алдарт жүжигчин Жаки Чаны продюсерээр ажиллаж буй Өмнөд Солонгосын “JJCC” хамтлаг хэдхэн хоногийн өмнө анхныхаа уран бүтээлийг гаргажээ. Хамтлагийн анхны уран бүтээл “At First” клип цацагдсан даруйдаа “Youtube.com”-д 100 мянга гаруй хүн үзэж, гишүүдийн мэдээллийг таван сая удаа “Google”-ээр хайсан байна. Анх байгууллагдахдаа “Men” нэртэй байсан ч жүжигчин Жаки Чан тус хамтлагийг продюсерлэж эхэлсэний дараахан “JJCC” хэмээн өөрчилжээ. Хамтлагийн гишүүд жүжигчнийг хүндэтгэж нэрийнх нь эхний “JС” үсгийг нэрээ болгожээ.
.
Жаки Чан “JJCC” хамтлагийн анхны уран бүтээл “At First” клип цацагдсаны дараа “CNN” агентлагт ярилцлага өгсөн юм. Тэрбээр “Өмнөд Солонгост хэдхэн хоногийн өмнө “JJCC” хамтлаг анхныхаа уран бүтээлээ цацсан даруйдаа “K-POP” чартад 6, АНУ-ын “Billboard” чартад 94, “UK” чартад 78, J-POP чартад 15, “China music” чартад 2-д жагслаа. Өдрөөс өдөрт урагшилсаар л байна. Би маш сайн судалсан л даа. Өмнө нь Өмнөд Солонгосын хамтлаг дуучид ийм их амжилттай явж байгаагүйг олж мэдсэн. Миний хөвгүүд хамаг хүчээ дайчилж байгаа” гэжээ.
.
“JJCC” хамтлаг таван гишүүнтэй бөгөөд гурван нь Солонгос, хоёр гишүүн нь Хятад, Австрали улсын иргэн, бүгд 22 настай аж. 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр алдарт жүжигчин Жаки Чан 60 насны төрсөн өдрөөр тус хамтлаг анхныхаа “M Countdown” хэмээх 15 дуутай цомгоо худалдаанд гаргах гэнэ. Жаки “JJCC” хамтлагтай 2017 оны есдүгээр сар хүртэл хамтран ажиллахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ