Майли Сайруст шүүгчээр ажиллах санал тавьжээ

img

Их Британы “X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл залуу дуучин Майли Сайруст шүүгчээр ажиллах санал тавьсан тухай “Hollywood.com” мэдээллээ. Ирэх улиралд гарах шинэхэн дугаарынхаа шүүгчийн бүрэлдэхүүнийг Саймон Ковелл шинэчлэхээр болсоноо мэдэгдээд байсан юм. Тэрбээр өнгөрсөн сард дуучин Николь Шерзингерийг ажлаас нь чөлөөлж оронд нь дуучин Шерил Коулийг тавьсан билээ. Шерил Коул 2010, 2011 онуудад тус шоуны шүүгчээр ажиллаж байсан ч Саймон Ковеллтай маргалдсаны улмаас шүүгчийн бүрэлдэхүүнээс гарч байсан юм.

“X Factor” шоуг орхих дараагийн эрхмээр найруулагч Лоуис Уалс тодорчээ. Саймон Ковелл Лоуис Уалстэй байгуулсан гэрээгээ цуцалж оронд нь Майли Сайруст санал тавьсан аж.  Ковелл энэ тухайгаа “Шоу амжилттай явагдаж байгаа ч хэтэрхий нэг хэвийн уйтгартай санагдаж байна. Сүүлийн үед миний анхаарлыг Майли Сайрус их татах болсон. “X Factor” шоунд шүүгчээр ажиллах санал тавьсан ч одоогоор тэр хариу өгөөгүй байна” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ