УИХ-ын гишүүн С.Ганбаатарын номын нээлт боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын "Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ?" номын нээлт Интер номын дэлгүүрт өчигдөр боллоо. "Өнөөгийн Монголын шударга бус байдалтай тэмцэгч хүн бүрт зориулав" гэсэн эхлэлтэй уг номонд хүмүүнлэг, ардчилсан Монгол Улсыг оршин тогтноход иргэдийн хүсэл тэмүүлэл, итгэл найдвар юу болохыг тусгасан хэмээн зохиогч эхлэл үгэндээ бичжээ. Тэрээр энэхүү үзэл баримтлалаа ард түмний дунд байсан арваад жилийнхээ туршлагад суурилан, баримт нотолгоотойгоор бичсэн байна. Мөн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгчдийн судалгаа бүтээлээс ч иш татжээ. Тухайлбал Жозеф Штиглиц, Пол Кругман зэрэг эдийн засагчийн үзэл баримтлалыг судлан, бидэнтэй ижил төстэй улсууд эрх ашгийнхаа төлөө яаж тэмцэж, асуудлаа хэрхэн шийдвэрлэснийг номондоо тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ