Обама Пап ламтай уулзав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Итали улсад долоо хоногийн хугацаатай албан ёсны айлчлалаа эхлүүлсэн юм. Тэрбээр өчигдөр Ватиканыг зорьж, Ромын пап лам Францистай уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Обама, Пап лам нар улс төр, ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ерөнхийлөгч энэхүү уулзалтын үеэр, “Сүүлийн жилүүдэд баян, хоосны ялгаа улам нэмэгдэж буйд ихээхэн санаж зовж байна. Одоо бүх шатны байгууллага авилгат идэгдэж, хүнд суртал газар авлаа. Шудрага бус зүйл нийгэмд яг л тахал шиг газар авч хойч үеийхэнд минь заналхийлж байгаад харамсч байна” гэжээ.
Харин Францис дэлхий нийтэд хүчирхийлэл даамжирч буйд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Путины зарлигаар Крымд цэрэг оруулсантай холбоотойгоор, Европын гурван оронд айлчлах үеэрээ ийнхүү пап ламтай уулзсан юм.
“ВВС” агентлагын мэдээлсэнээр, “Обама нүгэлээ наминчилах зорилгоор Пап лам Францитай уулзсан байх магадлалтай” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ