“Цэвэр агаар сан”-гийн М.Хулан давж заалдана
“Цэвэр агаар” сангийн экс удирдлага Н.Хүрэлсүх болон тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан бодогч А.Болдмаа, БОНХЯ-ны ажилтан Д.Цэцэгээ, “Цэвэр агаар сан”-гийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хурал гурван өдөр үргэлжилж, өнгөрөгч сарын 13-ны өдөр шийдвэрлэгдсэн.
6
Тэгвэл өнөөдөр тус сангийн ерөнхий нягтлан бодогч асан М.Хулангийн өмгөөлөгчид болон ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ. Шүүх хурлаар М.Хуланд долоон жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
6
Анхан шатны шүүх хуралд түүний өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч А.Мэндсайхан, н.Оюунбилэг нарын хэлснээр М.Хулан анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргахаар болжээ.
6
Түүний давж заалдах болсон шалтгааныг өмгөөлөгч А.Мэндсайханаас тодруулсан юм. Тэрбээр “Би өмгөөлөгчийн байр сууринаас М.Хулангийн эрх ашгийг хамгаалж оролцсон. Хамгийн гол нь шүүх хуралдааны шийдвэр гарахаас өмнө улсын яллагч буюу прокурор анх гэм буруутай хэмээн шүүхэд дүгнэн оруулж ирсэн дүгнэлтээ эрс өөрчилж, зарим нэр бүхий хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд тавьсан байдаг. Шүүх энэ саналыг хүлээж авч, үүний дагуу шийдвэрлэсэн. Гэвч энэ үйлдлээс нь болж, хохирлын асуудлыг ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн бид үзэж байгаа. Ингэхдээ гэм буруугаас үүссэн хохирлын асуудлыг бүлэг гэмт хэргийн ганц оролцогч болох М.Хуланд бүгдийг шилжүүлж шийдсэн. Үүнийгээ прокурорын саналыг үндэслэсэн гэсэн байдаг. Энэ нь хэдий хуулийн дагуу үйлдэл боловч Шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллагын хувьд яагаад гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй байсан.
6
Мөн М.Хулан энэ бүх мөнгийг хувьдаа завшсан бол юунд оруулсан гэдгийг Шүүх нотлох ёстой. Энэ талын нотлох баримт байхгүй гэж хэлж болно. Үүнээс гадна Шүүх шүүгдэгч тус бүрээр Эрүүгийн хуулинд заасан хүндрүүлэн үзэх болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг аль алийг нь харгалзан үзэх ёстой байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч М.Хуланд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учирсан зарим хохирлыг төлж барагдуулсан, хэргээ шударгаар хүлээж, үнэн зөв мэдүүлснээр хэрэг богино хугацаанд шүүхийн шатанд ирсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх шалтгаан байгаа. Дээрх асуудлууд дээр давж заалдах гомдол гаргана” гэж тайлбарлалаа.
6
Н.Хүрэлсүх М.Хуланг хэргээ даачих гэжээ
6
Харин М.Хулангийн төрсөн ах М.Цолмон хэрэгтэй холбоотой зарим нотлох баримтыг дэлгэсэн. Түүний ярьснаар “Н.Хүрэлсүх, М.Хуланг Нийслэлийн прокурорын урд талын “Наран” дэлгүүрийн гуравдугаар давхарт байрлах Япон хоолны газарт байна уулзья гэсэн байна. Ингээд М.Хуланг очиход “Чи хэргээ даачих. Би 2016 оны сонгуульд нэр дэвшинэ. Танай хүүхдэд байр, машин, сургалтын төлбөр, 250 сая төгрөг зэргийг өгье” гэсэн аж.
6
Харин М.Хулан түүний саналыг хүлээн зөвшөөрөөгүй аж. Гэтэл Н.Хүрэлсүх миний саналыг хүлээж авахгүй над руу мөнгө тулгах, миний тухай янз бүрээр ярих юм бол шүүх, прокурор надад тохирохгүй байх яриаг би хийчихсэн, чи өөрөө л хохирно шүү гэж заналхийлжээ. Энэ нь өнөөдөр биелэлээ олж байна гэж М.Цолмон хэлж байсан. Шинжээчийн дүгнэлтээр Н.Хүрэлсүхийн хянаж гарын үсэг зурж, тамга дарсан 11 гэрээ 29 төлбөрийн хүсэлт, 30 нэхэмжлэх буюу нийт 70 удаагийн үйлдэл нь нотлох баримтаар батлагдсан байна. Гэтэл шүүх түүнийг гэмт хэрэгт хамтран оролцоогүй, хохиролыг хариуцах үндэслэлгүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байгаа аж. Ийм байтал Н.Хүрэлсүхэд 15 жилийн ял сонсгосноос хөнгөрүүлж найман жил болгосон нь түүнийг дарга сайд нарын нөлөөнд байдаг, хуулийг өөрчилж чаддаг хүн гэдгийг харуулж байна гэв.
6
М.Хулан нь онц их хэмжээний мөнгийг олон удаагийн үйлдлээр шат шатны хатуу хяналтан дор ганцаараа гаргаж аваад, хувьдаа завших нь ямар ч боломжгүй гэж ар гэрийнхэн нь үзэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс тэд давж заалдах шатны шүүхэд хандах болжээ.
6
Мөн М.Цолмон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин Саранзаяа нь энэхүү хэрэгт холбоотой болохыг хэлсэн. Шүүх хурал дээр Саранзаяа гэх нэр хэрэгт холбогдолтой ба тэр нь Ерөнхий сайдын охин гэдгийг мэджээ. Гэвч түүний хэргийг тусгаарласан учир шүүх хуралд оролцоогүй байна. Тэрбээр нялх хүүхэдтэй гэх үндэслэлээр ганц ч удаа байцаагдаагүй, хэрэгт холбогдсон хүмүүсийн хамт 461 дүгээр ангид хоригдож байгаагүй аж. М.Хулангийн ах “Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гийн хуурамчаар гүйлгээ хийж байгаа данс, тооцоо бүх юмыг хийдэг. Үүнийг нь Н.Хүрэлсүх, Д.Цэцэгээ нь мэддэг зохион байгуулалттай ийм юмаа хийгээд л явж байдан хүн байсан байна лээ” гэж хэлсэн.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ