Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Ойрын хоногуудад өдөртөө дулаарах тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн төв хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 2 градус дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ