“Аз жаргалын шок” энэ сард 428,2 сая төгрөгийн орлого олжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа уран сайхны киноны орлогыг олон нийтэд зарладаг.
Тэгвэл энэ долоо хоногт 23 сая төгрөгийн орлого олсон “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино жагсаалтын нэгдүгээр байрт орсон бол “Хязгааргүй” уран сайхны кино 12,7 сая төгрөгийн орлогоор хоёрдугаарт жагсчээ. Харин “Алсын удирдлага” кино нэг сая төгрөгийн орлогоор удаалсан байна.
Кинонуудын гуравдугаар сард олсон орлогыг жагсаавал:
- Аз жаргалын шок - 428,261,918 төгрөг
- Хязгааргүй - 84,689,677 төгрөг
- Алсын удирдлага -14,132,794 төгрөг
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ