Николас Мадуро буулт хийж эхлэв

img

Засгийн газар болон ард иргэдийн сөргөлдөөний улмаас хүндхэн байдалд ороод буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Өмнөд Америкийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Тэрбээр уг уулзалтын үеэр  нэгэн чухал мэдэгдэл хийсэн нь Засгийн газар болоод сөрөг хүчнийхний хооронд эвлэрэл бий болгох гадаадын зуучлалыг хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрч буйгаа заралсан юм.

Нэг талаараа сөрөг хүчинд буулт хийж, асуудлыг эв зүйгээр зохицуулах гэсэн алхам гэж олон улсын улсын ажиглагчид тайлбарлаж байна. Уг мэдэгдлийн дараа  гадаадын Гадаад хэргийн сайд нар хоёр талын хэлэлцээрийг эхлүүлэх бэлтгэл ажилдаа орсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

,

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ