“Сочи”-гийн олимпийн үеэр баригдсан амьтдыг суллав
Өнгөрсөн сард ОХУ-ын “Сочи” хотноо зохион байгуулагдсан өвлийн олимп болон Паралимпийн үеэр эздээсээ төөрсөн, хамгаалалтыханд баригдсан тэжээмэл амьтдыг 100 хувь суллаж дууссан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Олимпийн үеэр тус улсын Засгийн газраас жуулчид болон тамирчдыг хамгаалах үүднээс олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд муур, нохой байхыг хориглосон шийдвэр гаргасан юм.
Харин “Сочи”-гийн олимпийн үеэр үзэгчид хориог үл тоож, гэрийн тэжээмэл амьтдаа дагуулж ирж байсан тул хамгаалагчид аюулгүй байдлын үүднээс цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо явж байсан амьтдыг торонд хорьж, өнөөг хүртэл сулалаагүй байсан юм.
“Сочи” хотын хамгаалтын албаны ажилтны хэлж буйгаар, “Олимпийн үеэр гэрийн тэжээмэл нохой 244, муур 78, золбин 1000 гаруй нохой, муурыг аюулгүй байдлын үүднээс хориод байсан. Өнөөдөр “Сочи” хотноо байрлах амьтан хамгааллын төвд байсан гэрийн тэжээмэл амьтдыг бүгдийг нь суллаж дууслаа. Харамсалтай нь золбин нохой муурыг яах эсэх нь тодорхойгүй” байна гэжээ.
,
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ