"Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-ыг байгуулахад оролцоно
2014-03-29

Засгийн газрын өчигдрийн хуралаанаар "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-нд үүсгэн байгуулагчаар оролцохыг урьсан БНХАУ-ын Засгийн газрын саналыг дэмжиж, тус банкинд Монгол Улс үүсгэн байгуулагчаар орох санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгожээ.

Бүс нутгийн хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба холбогдох бүтээн байгуулалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ байгууллагыг өнгөрсөн онд болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын талаас дэвшүүлсэн санаачилгаар байгуулжээ.

Энэ банкийг үүсгэн байгуулахад Азийн бүсийн гишүүн орнууд болох Монгол, Пакистан, Шри Ланкаг оролцуулахыг эрмэлзэж байгаа юм байна.

.

,

,Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин