Оюутан таеквондочид өрсөлдөж байна
Таеквондогийн 2014 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МҮЭСТО-ны Тэмүүжин спорт зааланд эхэлж байна. Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 15 их, дээд сургуулийн 200 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм.
Тэмцээнд оролцогчид эмэгтэй 51 кг, 57 кг, 65 кг-ийн жингийн ангилалд, эрэгтэй 58 кг, 68 кг, 74 кг, 80 кг, +80кг жинд өрсөлдөнө. Оюутны улсын аварга шалгаруулах таеквондогийн анхдугаар тэмцээнийг БНСУ-ын “taekwonsoft” програмаар шүүн явуулах аж. Ялагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Уг тэмцээн хоёр өдөр үргэлжилж, маргааш буюу ням гарагт дүнгээ гаргана.
Оюутан залуучууд энэ онд спортын нийт есөн төрлөөр аваргаа тодруулна. Одоогийн байдлаар жүдо, гандбол, волейбол, шатрын спортын аваргууд тодроод байгаа билээ. Ирэх тавдугаар сарын 08-09-ний өдрүүдэд “Модон бөмбөгийн тэмцээн болсноор 2014 оны оюутны аварга шалгаруулах спортын тэмцээн өндөрлөнө.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ