Соёлын долоо хонгийг харилцан зохион байгуулна

Ойг тохиолдуулж 2014 оныг "Монгол, Хятадын найрсаг солилцооны жил" болгон зарлаж, соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон. Жилийн арга хэмжээний хөтөлбөрт тусгагдсан Монгол, Хятадын соёлын долоо хоног харилцан зохион байгуулах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын төсвийн багц дахь Соёл урлагийг хөгжүүлэх сангийн зардалд багтаан санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтлоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ